Газын зурваст 30 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 12

Газын зурваст Израилийн агаарын цохилтоос болж амиа алдсан хүний тоо 30 болж нэмэгджээ. Тэдний дунд 10 хүүхэд, нэг эмэгтэй байсан гэнэ.

Агаарын дайралтын үеэр 203 хүн шархадсан байна.

Израилийн армиас мэдээлснээр Газын зурвасын зүгээс тус улсын нутаг дэвсгэр рүү 600 гаруй пуужин харважээ. Үүний хариуд Израилаас өгсөн агаарын цохилтын үеэр Газын зурваст орон сууцны барилга нурсан байна.

Израилийн арми өчигдөр /2021.05.11/ Газын зурвасын зүгээс тус улсын нутаг дэвсгэр рүү 10 цагийн турш пуужингаар тасралтгүй довтолсон гэж мэдэгдсэн юм.

Израилийн армийн нисэх онгоцууд өчигдөр өглөөнөөс Газын зурвасын хэд хэдэн хот руу довтолж эхэлсэн. Израилийн армийн гол бай нь хэт даврагчдын байр, байгууламжууд байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top