2022 онд “Оюутолгой”-гоос 600 гаруй тэрбум төгрөгийн татвар авахаар төсөөлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 12

УИХ-ын Төсвийн байнгын хороо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүдийн зүгээс Оюутолгой төсөлтэй холбоотой асуултыг тавилаа. Тус ордын орлогыг хуулийн төсөлд хэрхэн төсөөлж тусгасан болон уг ордоос татварын орлогоо бүрэн авч чадах эсэх, цаашлаад Засгийн газрын өрийг бууруулахад арга хэмжээ авч байгаа эсэхийг тодруулж байлаа. 

Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн хариултдаа, 2022 онд Оюутолгой ордоос 600 гаруй тэрбум төгрөгийн татвар авахаар төсөөлсөн байгааг дурдахын зэрэгцээ татварын акт, хяналт шалгалтын үр дүнд тус компанитай холбоотой зэсийн баяжмалтай дагалдах элементээс  Монгол Улсын татварын алба татвараа бүрэн авна гэсэн байр суурьтай байгаа гэв. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Солиотой юм(57.70.80.52) 2021 оны 05 сарын 13

Зэсийн баяжмалаа 3 лабораториар баталгаажуулж гаргаж байгаа биз дээ. Ямар ч хяналт шалгалт байдаггүй юм шиг тэнэгтээд байх юм.

0  |  0
Зангараг(202.179.25.250) 2021 оны 05 сарын 13

Ийм жоохон уу? Коммунистууд аа би танарт хэлчихье энэ зэргийг бол би ч авчихаж чадах юм байна. Оюутолгойн хувьд татвар бол хэлэн их наядаар тооцогдох ёстой. Чадахгүй бол зайлцгаа коммунистууд аа. Мөнгөний боолнууд.

0  |  1
зочин (202.9.46.86) 2021 оны 05 сарын 12

БАГА БНА. 2 ИХ НАЯДЫН ТАТВАР АВ..........

0  |  0
Top