Газын зурваст амиа алдсан хүний тоо 67 болжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 13

Газын зурваст Израилийн агаарын цохилтоос болж амиа алдсан хүний тоо 67 болж нэмэгджээ. Шархадсан хүний тоо 388 болсон байна.

Тэгвэл Израилийн Батлан хамгаалах армийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Йонатан Конрикус “Нөхцөл байдал хурцдах үеэс эхлэн Газын зурвасаас Израилийн газар нутаг руу 1600-гаас багагүй пуужин харвасан” гэж мэдэгджээ. Мөн өнгөрсөн шөнө гал нээсэн байна.

1600 пуужингаас 400 орчим нь Газын зурвас дотор унажээ.

Израилийн Батлан хамгаалах армийн хэвлэлийн нарийн бичгийн даргын мэдэгдсэнээр тус улсын пуужингийн довтолгооноос хамгаалах системийн ажиллагааны үр дүн урьдын адил 90 хувь байгаа аж.

Израилийн арми энэ сарын 11-нд Газын зурвасын зүгээс тус улсын нутаг дэвсгэр рүү 10 цагийн турш зогсолгүй пуужингаар довтолсон гэж мэдэгдсэн юм. Израилийн арми хариуд нь Газын зурвасын хэд хэдэн хот дээр пуужин хаясан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top