ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногт Сочи хотод Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзалт хийнэ гэж “Россия 1” телевиз мэдээлжээ.
ОХУ, Беларусын Ерөнхийлөгч нар өмнө нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд уулзаж, дөрвөн цаг ярилцсан билээ. Тэд хоёр улсын эдийн засгийн харилцааны талаар ярилцжээ.
Тэд энэ удаад мөн эдийн засгийн асуудлаар хуралдаан хийх аж.
Хойд хөршийн удирдагч мөн өнөөдөр /2021.05.24/ Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаровтой уулзалт хийх юм.
Кремлиэс мэдээлснээр Владимир Путин ойрын хугацаанд Сочид хэд хэдэн цэргийн зөвлөгөөн хийх аж.
Сэтгэгдэл ( 0 )