Гурван улсын үлгэр | Гуравдугаар бүлэг

Админ | Zindaa.mn
2021 оны 06 сарын 28

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


I БОТЬ-ГУРАВДУГААР БҮЛЭГ

 

ВЭНЬ МИН ХҮРЭЭНД ЗӨВДӨЛЦӨЖ ДУНЖУО,

ДИН ЮАНИЙГ ЗАНДАРСАН

АЛТ СУВДЫН ТАЛ ХҮРГЭЖ ЛИСҮ, ЛЮЙБҮГ

ХЭЛЭЛЦЭХЭЭР ИРСЭН

Өгүүлэх нь: Цаоцао тэр өдөр Хөзиньд өгүүлрүүн: “Тайганчуудын зовлон эрт эдүгэд бүхий нь нь үе улирсаны эзэн бологчин өгч эс зохих эрхийг өгөн өршөөж ойр   хэрэглэсээр үүнд хүрүүлсэн   бөлгөө. Хэрвээ эдүгээ яллан зассугай хэмээвээс тэргүүлсэн мууг арилгах хэрэгтэй. Гагц үүнийг үйлдэхэд нэгэн гяндангийн  түшмэлд  тушааваас даруй  чадах  болой. Юунд алдаршуулан гаднахь цэргийг авахаар очсугай хэмээмүй.  Эдгээрийг дуусган алсугай хэмээвээс  хэрэг  эрхгүй  задармуй.  Миний санахад  энэ  үйл  лав  эвдэрмүй”  хэмээсэнд  Хөзинь  уур  төрж  өгүүлрүүн:  “Мөндө25  бас  ч  өөр  сэтгэлийг  өвөрлөсөн  буй  за”.  Цаоцао  хойш  эгээд  өгүүлрүүн:  “Дэлхий  дахиныг самууруулах нь лав Хөзинь болой” хэмээв. Түүнээс Хөзинь сэмээр элч зарж нууц зарлиг бариулан шөнө дөлд хулгаж олон мужид илгээв.

Тэндээс Цянь26 жанжин ао сянхоу, силянгийн цыши түшмэл дунжуо урьд шар алчуурт хулгайг эвдлэхэд гавьяа олсонгүй тул хаан ял хэлэлцсүгэй хэмээснийг арван чаншиг хахуулилсан учир ялаас хэлтрэв. Хойно төрийн эрхэм  сайдад  янаглан  хүргэснээр  их  тушаалыг  хүлээжээ.  Тэр  үед  силян  мужийн  хорин  түмэн  цэргийг  захираад  ер  сайд  бусын  сэтгэлийг  барьж  агсан  бөлгөө. Өнөө  зарлиг  бичиг  хүрч  ирсэнд  ихэд  баярлан  даруй  цэрэг  морийг байцаан дараа дараагаар явуулаад түүний хүргэн Жунлан жанжин Нюфүгээр  шаньси  газрыг  сахиулан,  өөрийн  бие  Лижюэ,  Гуосы,  Жанжи,  фаньчоу  нарын  дөрвөн  хүмүүнийг  дагуулан  цэрэглэж  Луо  Янгийн  зүг  ирэхүйд   Дунжуогийн   хүргэний   хувийн   сайд   лирү   өгүүлрүүн:   “Эдүгээ   хэдийгээр  хааны  зарлигийг  хүлээсэн  боловч  үүний  дотор  олонтоо  битүү  явдал  буй.  Юунд  хүмүүн  зарж  илтгэл  бичиг  алтгах  үгүй  аж.  Ийм  болбоос  нэр төв үг эетэй болох тул их үйлийг үүсгэж болмуй”. Дунжуо ихэд баярлаж даруй илтгэл бичиг айлтгав. Түүний их бараг нь

“Байцааваас   дэлхий   дахин   самууран   үл   зогсох   нь   цөм   Хуанмэн   Чанши  Жанран  нар  тэнгэрийн  хэвийг  зөрчиж  хааны  зарлигийг  эзэрхсэн  учир  болой.  Сайд  би  сонсохул  усны  буцласныг  зогсооход  түлээг  хасахад  хүрэхгүй.  Мухар  чийгийг  арилгахуйд  хэдийгээр  өвдөвч  хорыг  тэжээхээс  дээр  хэмээжээ.  Сайд  би  эдүгээ  цан  хэнгэргийг  дэлдэн  Луо  Янд  ороод  Жанранг зэргийн зальхай ардыг арилгасугай хэмээмүй. Тийм болохул улс төрийн завшаан бөгөөд дэлхий дахины буян болой” хэмээжээ.

25- Цаоцаогийн өргөсөн нэр

26- Урьдын, өмнөх

Хөзинь тэр илтгэлийг олоод, олон сайдад үзүүлэхэд си юй ши түшмэл Жэнтэй   хориглон   өгүүлрүүн:   “Дунжуо   хэмээгч   шарнууд   чоно   болой.   Нийслэл  хотод  удирдан  ирвээс  эрхгүй  хүмүүнийг  идмүй”  гэхэд  Жөзинь  өгүүлрүүн:  “Чиний  мэт  сэжиглэл  олон  хүмүүн  яахин  их  үйлсийг  бүтээж  чадмуй” хэмээв. Лүжи бас хориглож: “Лүжи би угаас дунжуог мэдмүй. Тэр хүн  гаднаа  сайн,  дотроо  хэрцгий  нийслэл  хотод  орж  ирвээс  эрхгүй  зовлон  дэгдээмүй.  Харин  ирэхийг  зогсоовоос  самуун  үүдэхээс  хэлтэрмүй”  хэмээв.  Хөзинь  сонсохгүй  тул  Жэнтай,  лүжи  цөм  түшмэлээ  байж  одов.  Төрийн  их  сайд  хагас  илүү  явжээ. 

Хөзинь  хүн  зарж  Дунжуог  шэнчи  ойд  угтуулахад  дунжуо  цэргээ  буудаллаж  хөдлөсөнгүй.  Жанран  нар  гадаад  мужийн  цэрэг  хүрч  ирснийг  мэдээд  зөвлөжөгүүлрүүн:  “Энэ  эрхгүй  Хөзиньгийн  арга  болой.  бид  урьд  гар  хөдлөхгүй  болбоос  цөм  хүйс  тэмтрэгдмүй”  хэмээгээд  тавин  хүнд  илд  сүх  бариулан  Чанлө  Гунгийн  Зя  Домэнь  хаалганы  дотор  бүгүүлээд  Хө  эх  дагины  дэргэд  орж  мөргөн  хэлрүүн:  “Эдүгээ  их  жанжин  хуурмаг  зарлиг  бичиг  хийж  гадаад  цэргийг  нийслэл  хотод  урьж  ирээд  манийг хөнөөмүй хэмээмүй. Олдвол хатан эх та биднийг хөөрхийлөн аврах ажаам  уу!”.

Эх  дагина  өгүүлрүүн:  “Та  их  жанжны  гэрт  очиж  ял  хүлээж  гуйваас  зохимуй”  хэмээсэнд  Жанран  өгүүлрүүн:  “Хэрвээ  их  жанжны  гэрт  одвоос яс мах цөм хэмхэрмүй. Өршөөвөөс хатан эх их жанжийг орд дуудан оруулж  ухуулан  зогсоомуу.  Хэрвээ  жанжин  үг  авахгүй  болбоос  бид  хатан  эхийн өмнө үхсүгэй!” хэмээсэнд эх дагина даруй зарлиг буулган Хөзинийг дуудсанд Хөзинь зарлиг бичгийг олоод даруй одсугай гэтэл Жүфү түшмэл чэньлиньг  хориглож  өгүүлрүүн:  “Эх  дагины  энэ  зарлиг  бичиг  нь  эрхгүй  арван чаншигийн  арга  болой.  Очиж  болохгүй,  очвоос  лав  зовлон  болмуй”  хэмээсэнд  Хөзинь  өгүүлрүүн:  “Эх  дагина  дуудсан  тул  ямар  зовлон  буй”.  юаньшао өгүүлрүүн: “Өнөө бодлого задраад хэрэг нэгэнт илэрчээ. Жанжин чи бас ордны дотор орсугай хэмээнэ үү”.

Цаоцао  өгүүлрүүн:  “Урьд  арван  чаншиг  дуудан  гаргаад  хойно  орвоос  болмуй” хэмээсэнд Хөзинь инээж өгүүлрүүн: “Энэ бага хүүхдийн үзэл болой. би  дэлхий  дахины  эрхийг  барьж  атал  арван  чаншин  аюумшиггүй  намайг  яанам”. юаньшао өгүүлрүүн: “Эзэн гүн эрхбиш орсугай хэмээвээс бид хуяг зэвсэгт   цэргийг   дагуулан   хамгаалан   хүргэж   түгшүүрийг   сэргийлсүгэй”   хэмээгээд  Юаньшао,  Цаоцао  тус  тус  шилдэг  цэрэг  таван  зуун  нэр  сонгож  Юаньшаогийн  дүү  Юаньшүд  тушаав.  Юаньшү  хуяг  дуулга  өмсөөд  цэргийг  дагуулан  Цин  Суо  Мэнь27  үүдний  гадна  жагсаав.  Юаньшао,  Цаоцао  лугаа  сэлэм  зүүгээд  хамгаалан  хүргэж,  Хөзинь  чанлө  гүнгийн  дор  хүрсэн  хойно  дотроос  нэгэн  тайган  гарч  ирээд  эх  дагины  зарлиг  хэмээн  өгүүлрүүн:  “Эх  дагина тусгайлан их жанжинг дуудсан тул бус ард орж болохгүй” хэмээгээд Юаньшао,  Цаоцао  нарыг  цөм  хаалганы  гадна  хориглон  зогсоов.  Хөзинь  аюун  эмээхгүйгээр  гэхэлзэн  орж  Дядө  Дяньгийн  үүдэнд  хүрмэгц  Жанран,

27- Цэнхэр цоожит хаалга

Дуаньгүй нар угтан гарч хоёр хажуугаас тойрон хаасанд Хөзинь их л цочин атал Жанран өндөр дуугаар өгүүлрүүн: “дун эх дагинад ямар ялтай хэмээн чи  хор  өгч  алсан  буй?  Улсын  эхийг  оршуулах  үес  өвчнөөр  шалтаглан  гарч  ирэхгүй.  чи  угтаа  гахай  алж,  мах  худалдах  нэгэн  өчүүхэн  амьтан  бөлгөө.  бид өргөж хаанд айлтгасан учир сая эдүүгээгийн дээд эрхэмд хүрчээ. Харин ачид  хариулахыг  санахгүй  гэдрэг  хорлохыг  бодолхийлмүй  үү. Чи биднийг  цөм буртаг булингар хэмээвээс тэр ариун нь хэн буй?”. Хөзиний дотор их л цухалдаж гарах зам эрэхүйд ордны үүдийг нэгэнтээ дарав. Хоёр хажуугаас бүгсэн зэвсэгт цэрэг цугаар гарч Хөзининг хоёр анги болгон цавчиж алжээ.

Хожмын хүний гуньсан шүлгийн үг:

“Ханьгийн төр доройтон буурч тэнгэрийн тоо дуусахуйяа

Ханалыг мэддэггүй Хөзинь харин гурван гүн суунам

Шударга түшмэлийн хэдэнтээ ятгахыг сонссонгүй тул

Шулуун сэлмийн амтыг үзэхээс хэлтрэхүйеэ үнэхээр бэрх”

Тэвдээс  Жанран  нар  Хөзинийг  алсны  хойно  юаньшао,  цаоцао  нар  Хөзинь  удтал  гарч  ирэхгүйн  тул  ордны  хаалганы  гаднаас  өндөр  дуугаар  өгүүлрүүн:  “Жанжин  тэргэндээ  залран  суумуу!”  хэмээн  дуудахуйд  Жанран  нар   Хөзиньгийн   тэргүүнийг   хэрмийн   дээгүүр   орхин   гаргаад   ухуулан   өгүүлрүүн: “Хөзинь урвахыг бодолхийлсэн тул нэгэнт алав. Өөр дагагдагсдыг цөмөөр хэлтрүүлсүгэй!” хэмээв.

Юаньшао  их  дуугаар  хашхиран  өгүүлрүүн:  “Тайган  нар  их  сайдыг  алжээ.  самууны  хоршоог  алагчид  урагш  ирж  туслан  байлд!”  хэмээсний  хойно Хөзиньгийн дорд жанжин Ү куан цэнхэр цоожит хаалганы гаднаас гал  талбив.  юаньшү  цэрэг  авч  ордны  дотор  ороод  тайганыг  учирваас  их  багыг ялгахгүй цөм алав. юаньшао, цаоцао хаалгйг цавчин ороход Жаожун, чэнкуан,  сяхүй,  гуошэн  дөрвүүл  хөөгдөж,  цүй  Хуалоу  давхарлагт  хүрээд  шавар  болтол  цавчигдав.  Ордны  доторх  утаа  гал  тэнгэрт  тулсанд  Жанран,  дуаньгүй,  цаозе,  Хоулань  эх  дагина,  хунтайз  болон  чэнь  лю  ванг  булааж  аваачин  хойд  замаар  хойд  ордныг  зүглэн  явав.  Тэр  үед  лүжи  тушаалаа  зогсоогоод   бас   яваагүй   ажээ.   Ордон   дотор   хувьсгал   гарсныг   сонсоод,   хуяглаж  жад  бариад  асрын  дор  зогсож  аглагаас  үзвээс  дуаньгүй,  Хө  эх  дагиныг  түлхэн  татсаар  айсуй.  лүжи  өндөр  дуугаар  бархиран  өгүүлрүүн:  “дуаньгүй сөргүү хулгай чи ямар аюумшиггүй эх дагиныг булаан аваачсугай хэмээмүй” хэмээсэнд дуаньгүй сонсоод бие эргэн авав. Эх дагина цонхоор харайн  бууж  ирэхүйеэ  лүжи  мэндэн  сандан  хүрч  тэтгэн  авснаар  аминд  хор болсонгүй. Түүнээс Ү куан илд барьж дотор ордноо алан орохуйяа цав хэмээн  Хө  мяо  бас  илд  барьж  гарч  ирэв.  Ү  куан  өндөр  дуугаар  өгүүлрүүн:  “Хө мяо хоршоолж ахыгаа алсан тул албаас зохимуй”.

Олон   бүгдээр   хэлрүүн:   “дуртайяа   ахаа   алсан   хулгайг   цавчсугай!”   хэмээжээ.  Хө  мяо  буруулсугай  хэмээтэл  дөрвөн  биеэс  тойрон  хааж  үнс  болтол цавчив. юаньшао дахин цэргийн хүмүүнийг хэдэн анги хуваан арван чаншигийн гэрийн аймгийг их бага хэмээн ялгалгүй цөм дуустал алав. дотор сахалгүй  хүмүүн  олонтоо  эндэгдэн  алагджээ.  цаоцао  нэгэнтээгүүр  ордны  доторх  галыг  унтрааж  Хө  эх  дагиныг  залж  төрийн  хэргийг  шийтгүүлээд  цэрэг гаргаж Жанран нарыг нэхүүлэн бага хааныг эрэхээр илгээв. Тэндээс Жанран, дуаньгүй нар бага хаан жич чэнь лю ванг авч галыг даран одоод, шургаж гараад шөнө дөл явсаар бэйман шань уулнаа хүртэл гурван жингийн үес болжээ. Хойноос нэхэх цэрэг хашхиран хүрч ирээд тэргүүлэгчид Хөнань газрын Жүнбү яньли түшмэл минь гүн өндөр дуугаар дуудан:

“Сөргүү хулгай битгий явагтун!”. Жанран хэрэг шахам болсныг мэдээд даруй голд харайж үхэв. Хаан жич чэнь лю ван үнэн ташааг мэдэхгүй аюуж дуун  эс  гарав.  Хоёул  голын  хөвөөний  өвсний  дотор  шургаж  хэвтсэн  тул  цэрэг морьд дөрвөн зүгт сарнин нэхэж хаан хаана байхыг мэдсэнгүй. Хаан чэнь  лю  ван  лугаа  дөрөвдүгээр  жин  болтол  хэвтээд  шүүдэрт  дээл  норж  хэвлий  хоосорсноор  харилцан  тэврэлцэж  уйлахуйд  бас  хүмүүн  сонсохоос  аюун   хүлцэж   өвс   суйхын   дотор   нулимсыг   асгаруулмуй.   Чэнь   Лю   Ван өгүүлрүүн: “Энд удаж болохгүй. Өөр амьдрах зам эрэх хэрэгтэй” хэмээгээд ах  дүү  хоёул  дээлийн  энгэрийг  холбон  уяад  голын  хөвөөнд  гарваас  тал  дүүрэн өргөст мод, шөнийн харанхуйд зам үзэгдэхгүй яасугай хэмээж атал гэнэт зуу мянган галт хорхой сүрэглэн ирж хааны өмнө эргэн тойрон нисэж гэрэл цацруулахад чэнь лю ван өгүүлрүүн: “Энэ тэнгэр бид ах дүүд туслах нь  болой”  хэмээгээд  даруй  галт  хорхойн  гэрлийг  дагаж  явсаар  улам  улам  зам  харагдан,  тавдугаар  жингийн  үес  болсонд  одоо  хөл  өвдөн  нэг  ч  алхаж  чадахгүй  болжээ.  Уулын  хажууд  нэг  өвсөн  овоог  үзээд  хоёул  тэр  өвсний  дотор хэвтэв. Өвсөн овооны өмнө талд нэгэн гацаа буй ажгуу. гацааны эзэн тэр шөнө хоёр улаан наран гацааны хойд зүг унав хэмээн зүүдлэснээр цочин сэрж, дээлээ нөмрөн гарч дөрвөн зүг анхааран үзвээс гацааны хойд овоолсон өвсөн дээр улаан гал тэнгэр тултал гэрэлтмүй. сандан мэндэн очиж үзвээс өвсөн дотор хоёр хүүхэд хэвтжээ.

Гацааны  эзэн  асууруун:  “Та  хоёр  хэний  гэрийн  хүүхэд  вэ?”  гэхэд  хаан  цочиж эмээн өчихгүй. Чэнь Лю Ван хааныг зааж өгүүлрүүн: “Энэ эдүгээгийн хаан  бөлгөө.  арван  чаншигийн  самуунд  зовлонгоос  зайлж  энд  хүрч  ирэв.  би  хааны  дүү  чэнь  лю  ван  болой”  хэмээсэнд  тэр  хүн  ихэд  цочиж  сөгдөн  өгүүлрүүн:  “сайд  би  урьд  төрийн  сытү  түшмэл  цүй  легийн  дүү  цүй  имөн.  арван  чаншигийн  түшмэл  худалдаж  эрдэмтнийг  хорлох  учирт  энд  бие нууж суумуй” хэмээн хэлээд даруй хааныг түшин гэртээ аваачиж архи будаа  бэлтгэн  сөгдөж  барив.  Тэндээс  миньгун,  дуаньгүйг  гүйцэж  бариад  асууруун  “Тэнгэрийн  хөвгүүн  хаана  буй?”  хэмээхэд  дуаньгүй  өгүүлрүүн:  “замын  дундаас  салаад  хаана  очсоныг  мэдэхгүй”  хэмээв.  миньгун  даруй  дуаньгүйг  алаад  тэргүүнийг  морины  хүзүүнд  уяж,  цэргийг  дөрвөн  зүг  хуваан  сурвалжлуулан,  өөрийн  бие  гагц  морийг  унаж,  зам  дагаж  эрэн  явсаар  цүй  игийн  гацаанд  хүрэхэд  цүй  и  моринд  уясан  тэргүүнийг  үзээд  асуухад  миньгун  учрыг  гарган  хэлсний  хойно  цүй  иминьгүнг  дагуулан хааны дэргэд авчрав. Эзэн түшмэл учраад харилцан уйлалцахуйд миньгун өгүүлрүүн:  “Улсад  нэгэн  өдөр  хэмээн  хаангүй  болж  болохгүй.  Эзэн  эдүгээ  нийслэл хотод залран эгмүү!” хэмээжээ. цүй игийн гацаанд гагц нэгээхэн эцэнхий  морь  буй  тул  эмээл  тохож  хаанд  унуулав.  миньгун,  чэнь  лю  ван  лутаа  хамт  нэгэн  морь  унаж  гацаанаас  гарч  яваад  гурван  газар  явсангүй.  сытү  тушмэл  Ван  юнь,  Тайвэй  түшмэл  янбяо,  зүүн  этгээдийн  цэргийн  сяовэй  түшмэл  чүнь  юй  цюн,  баруун  этгээдийн  цэргийн  сяовэй  түшмэл  Жаомөн,  хойд  цэргийн  сяовэй  түшмэл  баосинь,  дундад  цэргийн  сяовэй  түшмэл  юаньшао  нэгэн  сүрэг  олон  сайдууд  хэд  хэдэн  зуун  хүмүүнийг  авч  хааныг угтан ирээд эзэн түшмэл бүгдээр цөм уйлалцав. Урьдаар хүмүүн зарж дуаньгүйгийн тэргүүнийг нийслэл хотод аваачин өлгөж олноо үзүүлэн өөр сайн морь халж хаан ба чэнь лю ванд унуулаад нийслэл хотын зүг мордов. самууны урьд луо ян хотод бага хүүхдийн дуулсан ёрын үг нь: “Хаан нь хаан бус, ван нь ван бус, мянган эрх түмэн мориор бэй маншань уулнаа явмуй” хэмээсэн бөлгөө. Эдүгээд хүрээд үнэхээр тэр үгэнд нийцэв.

Түүнээс  хааны  жагсаал  тэрэг  хэдэн  газар  явсангүй  гэнэт  үзвээс  туг  далбаа  нарыг  халхлан  тоос  шороо  тэнгэрийг  бүрхэж  нэгэн  сүрэг  хүмүүн  морь хүрч ирэв. Олон сайдууд цөм царай хувилж хаан бас ихэд цочсон тул юаньшао  морь  талбин  гарч  асууруун:  “ирэх  нь  яасан  хүмүүн?”  хэмээсэнд  хатгамалт  тугийн  дороос  нэгэн  жанжин  гарч  ирээд  өндөр  дуугаар  дуудан  асууруун:  “Хаан  хаана  буй?”  хэмээхэд  эзэн  чичрэн  дагжиж  өчин  чадахгүй  болсонд  чэнь  лю  ван  урагш  давшиж,  морийг  татаж  зогсоогоод  зандран  өгүүлрүүн: “ирсэн нь ямар хүмүүн?”. дунжуо өгүүлрүүн “силянгийн цыши түшмэл  дунжуо  болой”  хэмээв.  чэнь  лю  ван  өгүүлрүүн:  “чиний  ирсэн  нь  хааныг угтахаар ирсэн буюу? Хааныг булаахаар ирсэн буюу?”.

Дунжуо өчрүүн: “би тусгайлан хааныг хамгаалахаар ирэв”.чэнь  лю  ван  өгүүлрүүн:  “Үнэнч,  хаанд  туслахаар  ирсэн  бөгөөс  хаан  энд  буй.  юунд  мориноос  буухгүй  буй?”  гэхэд  дунжуо  ихэд  цочиж  яаран  мориноос буугаад замын зүүн этгээдэд сөгдөв. Чэнь лю ван, дунжуог сайн үгээр  түвшитгэн  хэлсэн  нь  эхнээс  адагт  хүртэл  нэг  ч  үг  алдсан  газаргүй  тул  дунжуо  дотроо  чэнь  лю  ванг  ихэд  гайхаж  түүнээс  хааныг  гээж  дахин  байгуулах санааг өвөрлөжээ. Тэр өдөр хаан эгээд эх дагинатай золгож нэгэн зэрэг  уйлалцаад  ордон  доторх  юмыг  байцааваас  гагцхүү  улсыг  уламжлах  эрдэнийн  тамга  үзэгдэхгүй  болжээ.  дунжуо  хотын  гадна  цэрэг  бууж  өдөр  бүр  хуягт  цэргийг  дагуулан  хотод  орж  зээлийг  хөндлөн  гулдаар  явахад  олон  иргэн  айн  эмээж,  амах  үгүй.  дунжуо  ордон  харш  дотор  орж  гарахад  огт  бэрхшээхгүй  тул  хойд  цэргийн  сяовэй  түшмэл  баосинь,  юаньшаод  золгохоор   ирж   өгүүлрүүн:   “дунжуод   эрхгүй   өөр   санаа   буй.   Түргэнээ   арилгаваас  зохимуй”  гэхэд  юаньшао  өгүүлрүүн:  “Хаан  сая  тогтсонд  илд  жадыг  яахин  хөнгөнөөр  хөдөлгөмүй?”  хэмээв.  баосинь  Ван  юньгийн  гэрт  очиж  бас  ч  тэр  учрыг  хэлбээс  Ван  юнь  “алгуураар  зөвдсүгэй!”  хэмээсэн  тул  баосинь  өөрийн  харьяат  цэргээ  авч  Тайшань  ууланд  очив. 

Дунжуо бээр Хөзиньгийн ах дүүгийн захирсап цэргийг цөм гартаа оруулаад сэмээр лирү лүгээ зөвлөж өгүүлрүүн: “Би хааныг гээж, чэнь лю ванг байгуулсугай хэмээн санамуй. Ямар болой?”. Лирү өгүүлрүүн: “Эдүгээ улсад эзэн үгүй. Энэ дашрамд  хэргийг  явуулахгүй  удваас  хувьсгал  гармуй.  маргааш  Вэнь  мин  юань  хүрээнд  зуун  түшмэдийг  цуглуулан  гээж  байгуулах  учрыг  ухуулаад  хэрвээ  дагахгүй  хүн  аваас  даруй  алсугай.  Эрх  сүрийг  явуулах  нь  чухам  энэ  өдөрт буй” хэмээсэнд дунжуо ихэд баярлав. дэд өдөр ихээр хурим, бэлтгэж сайд  түшмэдийг  бүрнээ  залуулав.  Олон  сайд  түшмэл  цөм  дунжуогоос  аюух  тул  хэн  ямар  аюумшиггүй  ирэхгүй  болмуй.  дунжуо  түшмэд  цөм  хүрч  ирсний  хойно  сая  алгуураар  хүрээлэнгийн  хаалганы  дэргэд  хүрч  ирээд  мориноос  бууж  илд  зүүсээр  хуримын  ширээнд  суув.

Хэдэн  үе  архи  тойруулсны хойно дунжуо дарсыг байлгаж хөгжмийг зогсоогоод их дуугаар өгүүлрүүн: “Надад нэгэн үг буй. Олон түшмэд намаар сонс!” хэмээхэд олон түшмэд  цөм  чих  талбин  сонсов.  дунжуо  өгүүлрүүн:  “Тэнгэрийн  хөвгүүн  хэмээгч түмэн иргэний эзэн бөлгөө. сүр ёсон үгүй болбоос өвгийн сүм, улс төрийн сахиулсанг тахиж болохгүй. Эдүгээ дээдийн бие үхээнц дорой, Чэнь лю  вангийн  мэт  сэцэн  гэгээн  үтүй.  Чэнь  лю  ван  сэргэлэн  бөгөөд  сурахад  бахтай  тул  суурийг  залгамжлаж  болмуй.  Эдүгээ  би  хааныг  гээж  Чэнь  лю  ванг   байгуулсугай”   хэмээмүй.   Олонтны   санаанд   ямар   буй   гэхэд   олон   сайдууд  сонсоод  огт  өчих  хүмүүн  үгүй  байхад  суусан  орноос  нэгэн  хүмүүн  гарч  өндөр  дуугаар  өтүүлрүүн:  “болохгүй,  болохгүй!  чи  ямар  зэргийн  хүн  хэмээн аюумшиггүй ийм их үгийг хэлмүй. Тэнгэрийн хөвгүүн нь урьд хааны ахмад хөвүүн бөгөөд анхнаас огт эндэгдэл муу үгүй атал юунд дураар гээж, байгуулахыг  хэлэлцмүй?  чи  харин  сууринг  булаах  санааг  өвөрлөмүй  үү?”  хэмээсэнд дунжуо үзвээс зинжоугийн цыши түшмэл дин юань ажгуу.

Дунжуо   ихэд   хилэн   төрж,   зандран   өгүүлрүүн:   “Эедэх   нь   амьдарч   сөрөх  нь  үхмүй”  хэмээгээд  даруй  илдийг  сугалж  цавчсугай  хэмээв.  Тухайд  лирү, дин юаньгийн хойд зогссон нэгэн хүмүүнийг үзвээс бие байдал сүр гэрэлтэй  гартаа  фан  Тянь  Хуа  нэрт  жад  барьж,  нүд  дүгрэглэн  харж  ахуйд  лирү яаран урагш давшиж өгүүлрүүн: “Энэ өдөр хуримлах газарт улс төрийн хэргийг  хэлэлцэж  болохгүй.  маргааш  их  ордонд  илэрхийлэн  хэлэлцэхэд  оройтохгүй”  хэмээсэнд  олон  хүмүүн  цөм  дин  юанийг  хориглон  морийг  унуулж явуулав.

Түүнээс  дунжуо  олон  түшмэдийн  зүг  өгүүлрүүн:  “миний  хэлэлцсэн  үг  ёс  лугаа  нийцмүй  үү?”  хэмээн  асуусанд  Лүжи  босож  өгүүлрүүн:  “гэгээн  гүнгийн  санаа  ташаарав.  Эртний  шан  улсын  Тайзя  гэгээн  үгүй  тул  иинь  нэртэй сайд Тунгунд зайлуулав. Хань улсьн чан юн ван сууринд сууж хорин долоон өдөр дотор гурван мянга илүү зүйлийн ял хийсэн тул Хуогуан  өвгөдийн  сүмд  очиж  айлтгаад  сая  гээсэн  бөлгөө.  Эдүгээ  хаан  хэдий насан бага боловч сэцэн гэгээн мэргэн өршөөлтэй, үсний төдий эндсэн явдал  үгүйн  дээр  чи  бас  гадаад  мужийн  нэгэн  Цыши  түшмэл,  угаас  улсын  засагт хамаарсангүй. Нэндээ иинь, Хуогуангийн мэт их эрдэм үгүй бөгөөд ямар аюумшиггүй түрэмгийлэн хааныг гээж, байгуулахыг хэлэлцмүй? богд хүмүүний өгүүлсэн нь: “Йиньгийн мэт санаа буй аваас болмуй. Йиньгийн адил санаа үгүй болбоос суурийг булаах нь болой” хэмээжээ.

Дунжуо  ихэд  хилэн  төрж  илдээ  сугалж  урагш  давшин  лүжиг  алсугай  хэмээхүйд сыжун түшмэл Цай Юн, Илан түшмэл Пэнбо ятгаж өгүүлрүүн: “Лү шанши хэмээгч далайн доторх хүмүүний эрэн хүсэх нь тул эдүгээ урагш албаас  дэлхий  дахины  хүмүүн  тачаадан  аймуй”  хэмээсэнд  дунжуо  сая  зогсов. сытү гүшмэл Ван юнь өгүүлрүүн: “Хааныг гээж, байгуулах явдлыг архины хойно хэлэлцэж болохгүй. бус өдөр дахин хэлэлцсүгэй!” хэмээгээд олон түшмэд цөм тархав.

Тэндээс  Дунжуо  илдийг  атган  хүрээлэнгийн  хаалганд  зогсож  байхад  гэнэт нэгэн хүн жад барьж морийг довтолгон хүрээлэнгийн хаалганы гадна хойш  урагш  явмуй.  Дунжуо  лирүгээс  асууруун:  “Энэ  ямар  хүн  болой?”  хэмээхэд  лирү  өгүүлрүүн:  “Энэ  дин  юаньгийн  журмын  найз  хөвгүүн,  овог  люй,  нэр  бү,  өргөсөн  нэр  фэнсянь  хэмээмүй.  Эзэн  гүн  түр  зайлбаас  зохимуй”  хэмээсний   хойно   дунжуо   хүрээлэнд   орж   далдлав. Дэд   өдөр   хүн  гарж  хэлрүүн:  “Хотын  гадна  дин  юань  цэрэг  авч  байлдсугай  хэмээн  иржээ”  хэмээсэнд  дунжуо  ихэд  хилэн  төрж  даруй  цэрэг  авч  лирү  лүгээ  угтан  гарч  хоёр  этгээд  эсрэгцэн  жагссаны  хойно  үзвээс  Люйбү  тэргүүндээ  алтан  малгай  тавьж  биедээ  зүйл  бүрийн  цэцэг  оёсон  дээл  нөмрөн  дан  Ни  нэрт хуяг өмсөөд арслан тэргүүт эрдэнийн бүс бүслэж, сэрээт жадаа бариад Дин  Зянь  Яныг  дагаж  жагсаалын  өмнө  гарч  ирэв.  Дин  Зянь  Ян  Дунжуог  ташуураар  заагаад  хараан  өгүүлрүүн:  “Улс  гэр  завшаангүй,  тайган  нар  эрх  барьсанаар түмэн иргэнийг шороо, нүүрсний зовлонг амсуулахад хүрүүлэв. чамд ямхын төдий гавьяагүй атал ямар аюумшиггүй зайлуулах, байгуулах балмад  үгийг  гаргаж  хаан  төрийг  самууруулмуй?”  гэхэд  дунжуо  өчиж  завдаагүйд  люйбү  морь  талбин  алахаар  ирэхүйд  дунжуо  сандан  мэндэн  буруулав. дин зянь ян цэрэг авч нэхсэнд дунжуогийн цэрэг ихэд дарагдаж гучин  газар  буруулан  хүрээ  байгуулаад,  дунжуо  олныг  цуглуулж  зөвлөн  өгүүлрүүн:  “Люйбүг  үзвээс  зэргийн  хүмүүн  бус.  би  хэрвээ  энэ  хүмүүнийг  олбоос  дэлхий  дахины  учир  зовох  хэрэггүй”  хэмээхэд  цацарын  өмнөөс  нэгэн  хүмүүн  гарч  өгүүлрүүн:  “Эзэн  гүн  битгий  зовогтун.  би  люйбү  лүгээ  хамт  нутагчин  бөлгөө.  баатар  гэвч  бодлогогүй,  ашгийг  үзвээс  журмыг  умартмуй.  би  түүнийг  гурван  ямхыг  ялзарах  үгүй  хэлээр  хэлээр  хэлэлцэж  люйбү гар өргөн дагахаар ирүүлбээс ямар?” хэмээсэнд дунжуо их л баярлан тэр хүмүүнийг үзвээс Хубэньгийн Жунлан түшмэл Лисү болой.

Дунжуо өгүүлрүүн: “Чи юугаар хэлмүй?”. Лисү өгүүлрүүн: “Би сонсвоос эзэн  гүнд  нэгэн  сайн  морь  бий.  Нэр  нь  Чыту28  хэмээж  нэгэн  өдөр  мянган  газар  явах  чадалтай”  хэмээмүй.  Эрх  үгүй  энэ  морийг  олж  жич  алт  сувд  хэрэглэн  түүний  сэтгэлийг  зангидаад  дахин  ба  үг  оруулан  хэлбээс  Люйбү

28- Улаан туулай хэмээх утгатай үг бөгөөд люйбүгийн улаан зүсмийн дайчин адуу. “баатрын сайн нь люйбү, хүлгийн сайн нь Улаан туулай” гэсэн үг ардын дунд ч тархсан бий. люйбүг нас барсны дараа Улаан туулай хүлгийг цаоцао гуаньюйд бэлэглэдэг.

эрхгүй Дин Зянь Янгаас урваад эзэн гүнийг дагахаар ирмүй” гэхэд дунжуо лирүгээс асууруун: “Энэ үг болмуй уу?” . лирү өгүүлрүүн: “Эзэн гүн дэлхий дахиныг   авсугай   хэмээвээс   яахин   нэгэн   морийг   хайрламуй”.   дунжуо   баярлан  морийг  тушаагаад  нэндээ  шар  алт  мянган  лан,  гэгээн  сувд  хэдэн  арван мөхлөг, хасын бүс нэгтэй өгөв.

Лисү  тал  бэлгийг  авч,  Люйбүгийн  хүрээнд  ирэхүйд  замд  бүгсэн  цэрэг  тойрон  хаав.  Лисү  өгүүлрүүн:  “Түргэнээ  люйбү  жанжинд  хуучин  нөхөр  ирэв хэмээн хэлэхээр оч!”. Цэргийн хүмүүн очиж мэдүүлсэнд люйбү оруул хэмээв. Лисү,  Люйбүд  учирч  өгүүлрүүн:  “мэргэн  дүү  салснаас  инагш  сайн  уу?”. Люйбү мэхэсхийж өгүүлрүүн: “Удтал золгосонгүй. Эдүгээ ямар газарт сууж   буй?”. Лисү   өгүүлрүүн:   “Хубэньгийн   Жунлан   жанжин   тушаалыг   хүлээж буй. мэргэн дүү чи улсыг тэтгэж байхыг сонсоод тэсгэлгүй баярлав. Эдүгээ  нэгэн  сайн  морь  амуй.  Нэгэн  өдөр  мянган  газар  явах  бөгөөд  усыг  гэтлэх  ууланд  авирах  нь  тэгш  газрыг  гишгэх  мэт.  Нэрийг  “Улаан  туулай”  хэмээмүй. Тусгайлан мэргэн дүүд өргөж, барсын сүрд тусалсугай!” хэмээхэд люйбү  морийг  авч  ирүүлэн  үзвээс  үнэхээр  тэр  морины  бүх  бие  галын  цог  мэт улаан, нэг ч холимол үс үгүй, урт нь хоёр алд, өндөр нь найман тохой, янцгаах нь хий агаарт дэгдэн далайд орохын байдалтай. Хожмын хүмүүн “Улаан туулай” морийг шүлэглэсэн үг:

“Мянган газар довтлохуйяа тоос манан дэгдүүлээд

Усыг гэтэлж, уулнаа авиран бор хүдэн татуулмуй

Мяндсан жолоог тас хөнтөрч хас хазаарыг хангинуулж

Улаан луу гал бадруулан өндөр тэнгэрээс буунам

Юйбү үзээд их л баярлан лисүд тал өгөн өгүүлрүүн: “Ахын ийм сайн морь хүртээсэнд одоо юугаар ач хариулъя” гэхэд лису өгүүлрүүн: “Би найр журмын  тул  ирсэн  бөлгөө.  юунд  ач  хариулахыг  санах  ёсон  буй?”  хэмээв.  Люйбү  хурим  бэлтгэж  дарс  уун  халамшсны  хойно  лисү  өгүүлрүүн:  “Би  мэргэн  дүү  лүгээ  дэмий  золгосонгүй.  Гэвч  эрхмийн  ихэс  хүмүүнд  харин  үргэлж золгомуй”. Люйбү өгүүлрүүн: “ах та согтжээ. Миний эцэг ертөнцийг гээсээр  жил  оджээ.  Яахин  ах  лугаа  олж  золгомуй?”.  Лисү  ихэд  инээн  өгүүлрүүн: “Тийм бус. миний өгүүлсэн нь энэ өдрийн дин цыши болой”.

Люйбү ичгүүрч өгүүлрүүн: “би дин зянь янгийн дэргэд байх нь бас ч аргагүй  учир  болой”  гэхэд  Лисү  өгүүлрүүн:  “Мэргэн  дүүд  тэнгэрийг  тулж,  далайг  хөлөглөх  эрдэм  буй  тул  дөрвөн  далайн  дотор  хэн  хүмүүн  бишрэн  хүндлэхгүй  аж?  гавьяа  нэр,  баян  эрхмийг  олох  нь  уутнаас  юм  авах  мэт  хялбар атал юунд аргагүй хэмээн хэлж хүний дор явмуй”. Люйбү өгүүлрүүн: “сайн эзэнд олж учрахгүйгээс гэмшмүй” хэмээсэнд лисү инээн өгүүлрүүн: “Сайн  шувуу  модыг  үзэж  суумуй.  Мэргэн  сайд  эзнийг  сонгож  үйлдмүй.  залуугийн   цагт   эрэхгүй   бөгөөс   хойно   гэмшивч   хожимдмуй”.  Люйбү   өгүүлрүүн:  “Ах  улс  төрд  үзвээс  хэн  хүн  ертөнцийн  аруухан  баатар  болой”. Лисү өгүүлрүүн: “Тэргүүлсэн сайдуудыг дараалан үзвээс цөм дунжуод хүрэх нь үгүй. дунжуогийн хүн нь мэргэдийг хүндлэж, эрдэмтэнд ёслон, шагнах яллах нь тодорхой ялгавартай, эцэстээ эрхгүй их үйлийг бүтээмүй”. Люйбү өгүүлрүүн: “Би дагасугай хэмээвээс гагц үүд замыг олохгүйг яанам?” гэхэд Лисү даруй алт, тана, хасын бүсийг гаргаж люйбүгийн өмнө жагсаан тавив. Люйбү цочиж өгүүлрүүн: “Энэ яах юм буй?”.

Лисү зүүн, баруун этгээдийн хүмүүнийг зайлуулуулаад люйбүгийн зүг өгүүлрүүн: “Энэ нь дунжуо гүнтэн мэргэн дүүгийн эрдмийг хэдийнээс хүсээд эдүгээ  тусгайлан  намайг  зарж  энэ  бэлгийг  бариулахаар  илгээв.  “Улаан  туулай  морь”  мөн  дун  гүнгийн  өргөсөн  нь  болой”.  Люйбү  өгүүлрүүн:  “Дун  гүн  намайг  энэ  мэт  өршөөвөөс  би  одоо  юугаар  хариулмуй?”. Лисү  өчрүүн:  “Миний  мэт  эрдэм  мөхөс  хүмүүнийг  бас  Хубэньгийн  Жунлан  жанжин  болгосон тул гүн чи хүрвээс эрхэм дээд болохыг юун өгүүлнэм?” гэв. люйбү өгүүлрүүн: “Гагц өчүүхэн ч гавьяагүйд яахин өршөөмүй?”. Лисү өгүүлрүүн: “Гавьяа  хэмээгч  гарын  алга  урвах  мэт  гагц  гүн  чи  үйлдэхгүй  буй  за!”.  Тэр  үгэнд  Люйбү  тэргүүнийг  дарж  нэлээд  удаад  өгүүлрүүн:  “Би  Дин  Юанийг  алаад  цэргийг  авч  Дунжуог  дагаваас  ямар?”.  Лисү  өгүүлрүүн:  “дүү  хэрвээ  энэ  мэт  чадваас  үнэхээр  хязгаарлашгүй  гавьяа  болой.  Гагц  хэргийг  удааж  болохгүй.  Түргэнээ  тасалбаас  сайн”  хэмээхэд  Люйбү  Лисү  лүгээ  маргааш  дагахаар очихоор болзож тогтоод лисү салж очив.

Тэдээс мөн шөнийн хоёр жишийн үес люйбү илдийг барьж, шууд дин юаньгийн  цацарт  орж  очиход  дин  юань  зул  шатаан  бичиг  үзэж  амуй.  Люйбүг  үзээд  “Миний  хөвүүн  ямар  хэрэгт  ирэв?”  гэхэд  Люйбү  өчрүүн:  “Би  ертөнцийн  нэгэн  ихэс  эр  бөгөөд  яахин  чиний  хөвгүүн  болж  явмуй?”.  Дин Юань  өгүүлрүүн:  “Фэнсянь  ямар  учирт  сэтгэл  хувилав?”  хэмээтэл  Люйбү  урагш  давшиж  нэгэн  хутгаар  дин  юаньгийн  тэргүүнийг  цавчин  аваад  өндөр  дуугаар  урьдах  хүмүүнд  хэлрүүн:  “Дин Юань  өршөөлгүй  тул  би  нэгэнтээ  алав.  Намайг  дагасугай  хэмээх  хүн  байх  болбоос  энд  байгтун.  дагахгүй хүмүүн өөр өөрийн дураар оч!” хэмээсний хойно цэргийн хүмүүн их  хагас  сарниж  одов.  Дэд  өдөр  Люйбү,  Дин  Юаньгийн  тэргүүнийг  авч  Лисүд золгохоор ирсэнд Лисү даруй дагуулан дунжуод учруулав. Дунжуо их л баярлан архи бэлтгэж Люйбүг хуримлахад Дунжуо урьд ёсолж өгүүлрүүн: “Дунжуо би энэ өдөр жанжинг олсон нь ганд боогдсон тариа амтат бороог олсон адил болой”. Люйбү Дунжуог шаардан суулган ёсолж өгүүлрүүн: “Гүн хэрвээ доромжлох үгүй болбоос эцэг болгон үйлчлэхийг хүсмүй” хэмээсэнд дунжуо алтан хуяг, магнаг дээл, шагнан өгч хуримлан, шунатал ууж тархав. дунжуо  үүнээс  сүр  хүчин  нэн  их  болж  өөрөө  өмнөд  жанжны  тушаалыг  хүлээн  дүү  дунминг  зүүн  этгээдийн  жанжин  болгож  Хухоу  өргөмжлөөд  люйбүг цидү Вэй, Жунлан жанжин түшмэл болгож дү Тинхоу өргөмжлөв. Түүнээс  Лирү  Дунжуод  зайлуулах,  байгуулах  аргыг  хурдан  тогтоо  хэмээн  дуратхан хэлсэнд дунжуо яаманд хурим бэлтгэн олон сайдуудыг цуглуулж люйбүгээр  хуягт  цэрэг  мянга  илүү  дагуулан  жигүүрт  хамгаалан  зогсоов.  Тэр  өдөр  Дайфү  түшмэл  Юаньвэй  зуун  түшмэл  лүгээ  цөм  хуралд  ирсэн  бөлгөө. Дарс уун хэдэн зэрэг тойрсны хойно Дунжуо илд барьж өгүүлрүүн:

“Эдүгээгийн эзэн харанхуй буурай, өвгөдийн сүмийг тахиж эс болмуй. би Й инь,  Хуогуангийн  явсныг  дууриан  хааныг  зайлуулж  Хун  Нун  ван  болгож,  чэнь  лю  ванг  хаан  болгосугай  хэмээмүй.  Хэрвээ  дагахгүй  хүмүүн  аваас  алмуй” хэмээсэнд олон сайдууд цөм аюун эмээж хариу өчигсөд үгүй. Тэгтэл дундад цэргийн сяовэй, юаньшао гарч ирээд өгүүлрүүн: “Эдүгээгийн эзэн сууриныг залгамжлаад удаагүйн дээр нэг ч эрдмийг алдсан газар үгүй атал чи  ахмадыг  зайлуулан  дарааг  байгуулмуй  хэмээх  нь  урвасан  үгүй  яасан  болой?”. дунжуо ихэд хилэн төрж өгүүлрүүн: “дэлхий  дахины  хэрэг  миний  зориг  болой.  миний  үйлдсэнийг  хэн  аюумшиггүй  үл  дагах  буй?  чи  миний  илдийг  хурцгүй  хэмээмүй  үү?”.  юаньшао  мөн  бас  илдээ  гаргаж  өгүүлрүүн:  “чиний  илдийг  хурц  хэмээтэл  миний илд бас хурц үгүйгээр үгүй” хэмээгээд хоёул хуримд эсэргүүцэлдэв. Энэ чухамхүү:

“Дин Юань журамд эрдэж бие урьд бараадЮаньшао зэр зэвсгээр тэмцэлдээд хүчин бас буурав” Нэгэтнээ Юаньшаогийн яахыг доор бүлэгт үзтүгэй!

 

 

 

Top