Хятадын салхин сэнсний суурийг АНУ пуужингийн гарааны төхөөрөмж гэж андуурав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 09

АНУ-ын шинжээчид Хятад дахь салхин сэнсний сууриудыг тив алгасах пуужингийн гарааны төхөөрөмж гэж эндүүрсэн тухай “Жэньминь жибао” сонин мэдээлжээ. Үүнээс өмнө “Washington Post” сонин Хятад улс Ганьсу мужийн нутаг дэвсгэрт тив алгасах пуужингийн 100 гаруй гарааны төхөөрөмж барьж байна гэж мэдээлж байсан билээ. Ингэхдээ тус сонин хиймэл дагуулаас авсан зургаас үзвэл Хятад дахь цөмийн цэнэгт пуужингийн объектуудтай төстэй байгууламжийн барилгын ажил явж байгаа нь харагдаж байна гэж онцолж, энэ алхам нь Бээжин цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилго агуулж буйг илтгэж байна гэж бичиж байсан билээ.

Америкийн шинжээчдийн хиймэл дагуулаас авсан гэрэл зураг дээрх пуужингийн гарааны төхөөрөмж гэдэг нь бодит хэрэг дээр салхин сэнсний сууриуд юм гэж “Жэньминь жибао” тодруулсан байна.

Хятадын шинжээчдийн тайлбарласнаар “Дунфэн-41” пуужинг суурин гарааны төхөөрөмжөөс бус харин явуулын төхөөрөмжөөс хөөргөдөг аж.

Энэ нь АНУ-д гаргаж буй анхны ийм төрлийн дуулиан биш гэнэ. 1985 онд АНУ Фүжан муж дахь тулоу орон сууцны цогцолборуудыг мөн л пуужингийн гарааны төхөөрөмж гэж андуурч байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top