Шинжлэх ухааны акадмемийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал доктор (Sc.D), профессор Ж.Бат-Ирээдүй өнөөдөр /2021.09.07/ Монгол Улсын Соёлын сайд Ч.Номинтой албан ёсоор уулзлаа.
Уулзалтаар Соёлын яамтай хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, соёлын биет бус өв болох хэл, аялгуу судлал, мөн хотын хэлний соёлын талаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахаар тохиролцов.
Түүнчлэн ирэх оны төсөвт хэл соёлын судалгааны экспедицийн төсвийг тусгаж жил бүр зохион байгуулахаар боллоо. Соёлын сайд удахгүй ШУА-ийн хүрээлэнгүүдээр зочилж, үйл ажиллагаатай танилцана хэмээн мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )