Андрей Губинд гадны эмч нар ч тусалж чадсангүй

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 10

Оросын дуучин Андрей Губин олон жилийн турш хүнд өвчинтэй тэмцэж байгаа билээ.

47 настай дуучин гадны эмч, мэргэжилтнүүдэд хандсан ч эмчилгээ амжилтгүй болж, эх орондоо иржээ. 90-ээд оны алдартай дуунуудын эзэн архинд донтох болсноор мэдрэлийн ховор тохиолдох өвчнөөр өвчилсөн юм. Уг өвчин нь амь насанд халгүй ч эмчлэхэд хүнд аж.

Андрей Губин Египетэд хэдэн жил эмчлүүлсэн ч үр дүн өгөөгүй гэнэ. Дуучны нүүр царай, хөдөлгөөнд нь өөрчлөлт оржээ.

Тэрбээр найз бүсгүйн хамт эх орондоо эргэн ирсэн ч өөрчлөгдсөн дүр төрхөөсөө болж телевизээр гарах, ярилцлага өгөх сонирхолгүй болсноо ярьсан байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(162.158.178.237) 2021 оны 09 сарын 10

Эрүүл энхийг хүсэе!

0  |  0
Top