Жүжигчин Кейт Уинслетийг 45 настай гэхэд итгэхэд бэрх. Гоо сайхны хувьсал хийсэн гэгддэг түүний имиж улам бүр төгсөрсөөр. Улаан үстэй хөвсгөр бүсгүй “Титаник” киноны од болсноос хойш 20 жил өнгөрчээ. Өнөөдөр уг бүсгүй улаан хивсний ёслолуудын жинхэнэ од, хатан хаан болсон нь Холливудад ховор тохиолдох зүйл.
Карьерынхаа эхэнд тэр ямар ч будаггүй, байгалиас заяасан гоо төрхөөрөө байгаа нь.
1996 он. Кейт анх удаагаа үсээ улаавтар өнгөөр буджээ. Тэр энэ үстэйгээ удсан билээ.
Жүжигчин бүсгүй олны өмнө гарахын хэрээр өөр болж эхлэв. Жишээ нь, улаан хивсний ёслолд тохироогүй гэж хэлж болох энэ үс засалт 90-ээд оны сүүлээр бол Кейтийн гангараа байлаа.
Алдарт "Титаник"-ийн гол дүрээр нь бид буржгар улаан үстэй Кейтийг мэднэ.
Дараа нь түүнд юу тохиолдчихов гэлтэй Кейт хачин үстэй явах болсон. Яг л өөрөө тайрсан юм шиг.
2000 онд Кейт Уинслет улаан үснээсээ татгалзаж, анх удаагаа шар үстэй болов.
Түүний нүүр будалт улам төгсөрсөөр.
Тэр хөнгөн смоки будалтыг сонгон, уруулаа гэрэлтүүлдэг. Гэрэлтсэн арьстай Кейтийн үс нь ч гялалзана.
Улаан уруултай ч гэсэн сайхан харагдаж байгаа биз!
2017. Тэр энэ онд энхрий ялдам төрхөндөө буцаж орсон. Зураг дээр тэр Цасан хатан шиг харагдаж байгаа биз.
Бас нэгэн шинэ Кейт. Дулаан өнгөөр уруулаа будаж, бага зэрэг борлосон нь түүнд сайхан зохижээ.
Сэтгэгдэл ( 0 )