Хамтарсан дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангаж байна

2021 оны 09 сарын 13

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Иргэн цэргийн харилцааны дэмжлэгийн багтай хамтран “Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан туршлага солилцох сургалт, дадлага сургуулийг Архангай аймагт  энэ сарын 12-24-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

 “Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан дадлага, сургууль нь Монгол Улсад 2009 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн “Говийн чоно” сургалт, дадлага сургуулийн үргэлжлэл юм.

Энэ удаагийн  сургалт, дадлагад гадаад, дотоодын нийт 130 гаруй хүн оролцох ба ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Өмнөд бүсээс Өвөрхангай, баруун бүсээс Завхан, хойд бүсээс Архангай, Булган, Хөвсгөл аймгуудын төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулна.

Сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа нь “Гамшгийн удирдлага”, “Команд штабын дадлага”, “Өндрөөс аврах олсны сургалт”, “Давчуу орон зайнаас аврах ажиллагаа”, “Нурангинаас аврах ажиллагаа”, “Хээрийн эмнэлэг дэлгэх үйл ажиллагаа”, “Нэрвэгдэгчийг эрэмбэлэн ангилалт”, “Олон нийттэй харилцах”, “Хүмүүнлэгийн тусламжийн үеийн цэргийн дэмжлэг”, “Дууриалган үзүүлэх дадлага сургууль” гэсэн хэлбэрээр явагдах юм. 

Сургалтыг АНУ-ын Иргэн цэргийн харилцааг дэмжих багийн сургагч багш нар удирдан явуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top