Сургуулийн орчинд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсрууллаа

2021 оны 09 сарын 14

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас  Боловсрол, соёл, урлагийн газар, “Дэлхийн зөн” ОУБ-ын “Хүүхдийн төлөөх орон нутаг төсөл”-тэй хамтран “Сургуулийн анхан шатны эрсдэлийн үнэлгээ” хийх дадлага сургалтыг зохион байгууллаа.

Дадлага сургалтад ерөнхий боловсролын 11, 14, 15, 18, “Од” цогцолбор сургуулийг хамруулан, сургуулийн багш, ажилчид, хүүхдийн оролцоотойгоор тус сургуулийн гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийсэн юм.

Үнэлгээгээр сургуулийн орчинд учирч болзошгүй эрсдэлийн аюулыг сааруулах, бууруулах арга ажиллагааг хэрхэн зохион байгуулах төлөвлөгөөг боловсрууллаа гэж Дархан-уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top