Английн жүжигчин Оливия Колман анхны Emmy-гээ “Титэм” цувралд бүтээсэн II Элизабетийн дүрээр гардлаа.
Оскар, Алтан бөмбөрцөгийн шагналт жүжигчин бүсгүй Эммигийн шагнал гардан авахдаа “Энэ шагналыг талийгаач аавдаа зориулж байна. Би хурдан ярья. Яагаад гэвэл уйлах гээд байна. Гэхдээ би аав минь одоо энд байгаасай гэж маш их хүсэж байна. Аав минь коронавирусний эсрэг тэмцсэн” гэж хоолой чичрүүлэн ярьжээ.
47 настай жүжигчин бүсгүйн аав ковидын хүндрэлийн улмаас нас барсан байна.
Оливия Netflix-ийн алдарт “Титэм” цувралд Их Британийн хатан хаан, II Элизабетийн дүрийг бүтээсэн билээ. Цуврал Emmy-гийн наадмаас долоон шагнал хүртжээ. Шилдэг эх зохиол, шилдэг найруулга зэрэг долоон шагналын эзэн болсон “Титэм” цувралд хатан хаан II Элизабетийн талаар өгүүлнэ.
Сэтгэгдэл ( 0 )