Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран Хөвсгөл нуурт зохион байгуулж байгаа дадлага сургалт живсэн техник хэрэгслийг илрүүлэх техникийн сургалтаар үргэлжлэн явагдаж байна.
Сургалтад хамрагдаж байгаа хоёр улсын алба хаагчид Хөвсгөл нуурт хамтарсан гүний шумбалт хийж, тусгай зориулалтын багаж ашиглан нуурын ёроолд живсэн автомашин техникийн байршлыг тогтоож байгаа юм.
Сургалт дадлага энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )