Канарын арлууд: Галт уулын халуун хайлмаг тэнгист тулж иржээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 27

Испанийн Канарын арлуудын Ла Пальма арлын галт уулын халуун хайлмаг тэнгист тулж ирээд байгаа тул хэд хэдэн арлын оршин суугчдад гэртээ хорогдохыг зөвлөжээ.

Канарын Онцгой байдлын албаны мэдээллээр, ойрын хэдэн цагийн дотор галт уулын лав эрэг орчмын Тасакорте дүүрэгт тул ирэх тул хүний эрүүл мэндэд хортой хий ялгарах тул хэд хэдэн бүсийн оршин суугчдад гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна.

Одоогийн байдлаар, галт уулын халуун хайлаг тэнгисийн эргээс 1.5 км зайд тулж ирээд байна.

Канарын арлуудын Ла Пальма арлын галт уул энэ сарын 19-нд дэлбэрч эхэлсэн билээ. Мэргэжилтнүүдийн мэдээллээр, халуун хайлмаг 200 га газрыг нөмөрч, 450 гаруй барилга, тэр дундаа орон сууцыг устгаад байна. Байгалийн гамшгийн улмаас зургаан мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна. Канарын галт уул судлалын хүрээлэнгийн тооцоолсноор, галт уулын дэлбэрэлт 24-28 хоног үргэлжлэх төлөвтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top