БНАСАУ баллистик пуужин хөөргөсөн байж болзошгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 28

БНАСАУ баллистик пуужинтай төстэй зүйлийг Японы тэнгис рүү хөөргөлөө гэж Японы Засгийн газраас өнгөрсөн шөнө мэдээлсэн юм.

Kyodo агентлагийн мэдээлснээр Хойд Солонгосын хөөргөсөн баллистик пуужинтай төстэй объект Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унажээ.

НҮБ Солонгосын хойгт пуужин харвасан явдалд түгшиж буйгаа илэрхийлсэн байна.

Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чон И Ён нар Нью-Йоркт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй гурван талт уулзалт хийж, БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар хэлэлцжээ.

БНАСАУ баллистик пуужин харвасан байж болзошгүй тохиолдол япончуудыг түгшээлээ.

Тэгвэл НҮБ дахь Хойд Солонгосын байнгын төлөөлөгч “БНАСАУ АНУ болон Өмнөд Солонгосын аюулгүй байдлыг зөрчөөгүй” гэж мэдэгджээ.

НҮБ-д суугаа Хойд Солонгосын байнгын төлөөлөгч Ким Сон Ерөнхий ассамблейн 76 дахь их хурлын үеэр “Хойд Солонгос АНУ, Өмнөд Солонгос болон бусад хөрш орныхоо аюулгүй байдалд хэзээ ч заналхийлэхгүй” гэсэн байна. Түүний ярьж буйгаар АНУ болон Өмнөд Солонгосын зүгээс ирж байгаа цэргийн заналхийлэл завсар чөлөөгүй нэмэгдэж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top