“Гамшгийн эрсдэлийн үнэлгээ” семинар үргэлжилж байна

2021 оны 10 сарын 06

Азийн хөгжлийн банкнаас Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжүүлж байна.

Тус төсөл нь үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг сайжруулах, гамшгийн эрсдэлийн даатгалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилготой юм.

Тэгвэл төслийн “Үндэсний хэмжээний гамшгийн эрсдэлийн үнэлгээ” 1 дүгээр зорилтын хүрээнд “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ модуль I” сургалт, семинарыг 2021 оны 10 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад холбогдох яам агентлаг, төрийн байгууллагуудын мэргэжилтэн, 21 аймаг, нийслэл, дүүргийн Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан алба хаагчид хамрагдаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top