Тунист өчигдөр орой /2021.10.08/ хоёр галт тэрэг мөргөлдөж, 30 гаруй хүн гэмтэж бэртжээ.
Тус улсын Mosaique FM радиогоос мэдээлснээр осол Бен-Арус хотод болсон бөгөөд гэмтэж бэртсэн хүний тоо цаашид нэмэгдэж магадгүй гэнэ.
Гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэг, Бен-Арус хотын Гэмтэл согог судлалын төвд хүргэжээ.
Зорчигч тээврийн галт тэрэгнүүд мөргөлдсөн шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа эхэлжээ.



Сэтгэгдэл ( 0 )