“Эрхэт Монгол” групп “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдэж, 35 мянган мод тарина

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 11

Энэ сарын 9 буюу шинийн гуравны дашням, балжинням давхацсан билэгт сайн өдөр “Сэлбэ” олон улсын хүүхдийн зуслан, “Гранд маршал” хотхонд “Эрхэт Монгол” группын хамт олон мод тарилаа.

Монгол орны цаг агаарт хамгийн сайн ургадаг модны нэг сибирь гацуурыг тарьжээ. Энэхүү үйл явдал нь төслийн хэмжээнд нийт 35.000 мод, бут, сөөг тарих их ажлын эхлэл болж байгаа юм. “Гранд маршал” хотхоны ногоон байгууламжийн ихэнх ажлууд графикийн дагуу ирэх жил хийгдэх аж. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод" тарих үндэсний хөдөлгөөнд “Эрхэт Монгол” групп ийнхүү нэгдэж байна.

“Эрхэт Монгол” группын бүтээн байгуулж байгаа "Гранд Маршал" дөрвөн улирлын цогцолбор хотхон нь Сүхбаатарын талбайгаас 19 километр зайд, “Сэлбэ” хүүхдийн зуслангийн хажууд эрүүл цэнгэг агаарт байрладаг юм. Хотхоны бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж, дэд бүтцэд холбогдож эхлээд байгаа.

Тансаг зэрэглэлийн мульти хаус, таун хаус, твин хаус, сингл хаусны төлбөрийн нөхцөл, үнийн саналаа хамгийн уян хатан байдлаар ярилцан, захиалга авч байгааг дуулгая. “Гранд Маршал” хотхон нь эхний ээлжийн хауснууд энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад орох юм.

Top