НОГООН БАЙГУУЛАМЖИД УМБАСАН ЦОГЦОЛБОР
Монголын барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт “Grand Marshal Luxury villas" дөрвөн улирлын цогцолбор хотхон гэсэн содон нэр 2021 оны дөрөвдүгээр сараас дуулдах болсоор жил гаруй болж байна. Цар тахлын хүнд үед зоригтойгоор нэрээ дуурсган гарч ирсэн энэ том бүтээн байгуулалт хэдийн араасаа Сити резиденс, Хайрын хот, “Хонхор” парк, Өмнөговь аймагт “DZ резиденс” гэсэн “дүү” нарыг дагуулж амжжээ.
“Grand Marshal Luxury villas"-ын хамгийн таатай орчин бол нийслэл хотод хамгийн ихээр үгүйлэгдэж байгаа ногоон байгууламжид умбаж буй нь. Унаган байгалийнхаа дунд орших давуу талаас гадна “Эзний сэтгэлээр бүтээнэ” уриатай “Эрхэт Монгол” группийнхний сэтгэл гарган цогцлоож буй ногоон байгууламж дунд энэхүү тансаг цогцолбор сүндэрлэж байна. Цогцолбор хотхоныг бүтээгчид хуучнаар хүүхдийн “Сэлбэ” зуслан байгаад бараг орхигдсон энэ газрыг хуучин зориулалтаар нь сэргээхийн зэрэгцээ их хэмжээний талбайд нөхөн сэргээлт хийж байгаа юм.
Гүнжийн ам руу явсан авто замын дагууд үерийн ус зайлуулах суваг байгуулж ногоон зүлэг, нарс, хайлаас зэрэг зулзган моддоор хөвөөлжээ. Долоодугаар сарын эхний амралтын өдрүүдэд 100 гаруй нарс мод суулгаж байхтай таарсан юм. Уг цогцолборт нийт 35 мянган ширхэг мод тарих бөгөөд энэ бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд “Эрхэт Монгол” группээс тарихаар батламжилсан нэг сая модны нэгээхэн хэсэг юм.
Цогцолборын байгууламжуудыг төмөр хайсаар бус, ургамлан хашаагаар хүрээлүүлж буй нь өртөг мөнгөнд хэмнэлттэйгээс гадна экологийн цэвэр, үзэмжтэй орчныг бүрдүүлснээрээ давуу талтай болгожээ. Ингэснээр айл бүрийн цонхны дэргэд голт бор, монос зэрэг тансаг үнэртэй, цэцэгт модод ургаж, таатай тайван мэдрэмжийг төрүүлж байх ажээ.
Цогцолбор хотхоны талбайн 60-70 хувь нь ногоон байгууламж байна гэхээр ямархан эко орчинд оршин суугчид амьдрах нь тодорхой. Үүний сацуу өвөл, зуны нарны тусгал, нэг байрны сүүдэр нөгөө байрны дээр тусаж сүүдэрлэхгүй байхуйц өнцгийг төлөвлөн барилгуудаа барьж буй нь үнэхээр эзний сэтгэлээр бүтээж буйн илрэл гэлтэй. Зуны наранд халахгүй, өвлийн нар хоймор дүүрч илч дулаанаа хайрлаж байхаар өрөөнүүдийн цонхыг төлөвлөжээ.
АМЬД ХАРИЛЦААГ ЭРХЭМЛЭСЭН ШИНЭ ТӨРХ
Их хотын иргэдэд яах аргагүй дутагдах болсон өөр нэг зүйл бол амьд дотно харилцаа. Ая тухын зэрэгцээ амьд харилцааг бүрдүүлэх орчныг бий болгосон нь уг цогцолборын нэгэн онцлог юм. Гэр гэртээ хаалгаа түгжээд телевизийн дэлгэц, гар утас ширтэн бүгэх бус, тал тал тийш харсан тагтан дээрээс хөршүүдтэйгээ ярилцаж, элэгсэг харилцаа үүсгэж нээлттэй байх тав тухыг бүрдүүлж буйгаараа энэ хотхон соньхон. Ногоон байгууламж дундах сэрүүн сэхээвчүүдэд суун халуун дотно яриа үүсгэх боломж ч бий.
Энд зөвхөн орон сууцын хороолол цогцлохгүй. Хүүхэд шуугисан нэгэн тухлаг орчин зэрэгцэн бий болох гэж байна. Хуучны “Сэлбэ” хүүхдийн зуслан “Сэлбэ кемп” нэрээр, орчин үеийн стандартаар баригдах юм. Хуучны зуслангаас хоёр ширхэг дан хүрэн байшинг дурсгал болгон үлдээжээ. Бусад нь ерөнхийдөө хугацаа дуусч актлагдаад байсан аж.
“Бамбарууш” кафег шинэчлэн засварлаад бамбарууштай мазаалайн хөөрхөн модон сийлбэр баримал үүдэнд нь залчихаж. Зүлгэн дунд чоно, үнэг, ирвэс, зүйл бүрийн амьтдын өхөөрдөм хөөрхөн модон баримлууд харагдана. Зүгээр нэг баримал биш ээ, нүд, хөдөлгөөнийг нь харвал амьд мэт. Энэ кемпэд хүүхэд багачууд ногоон байгууламж дунд амарна, алжаалаа тайлна.
Эх, хүүхдийн сувилал, 350 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн евро стандартын цэцэрлэг, амрагч хүүхдүүдийн байр, үйлчилгээний төв, 500 м/кв хиймэл нуур зэргийг энд төлөвлөсөн байна. Хиймэл нуур зундаа орчны агаарыг чийгшүүлэн таатай уур амьсгал бүрдүүлэх бол өвөлдөө мөсөн гулгуур болж ашиглагдах аж.
ГАЗАР ДООГУУРХ ХОТХОН БУЮУ ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖ
Цогцолбор хотхоны нэгдүгээр ээлжийн орон сууцуудыг ирэх намар гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Газрын хөрсөн дээр сүндэрлэх байшин барилгууд нэг хэрэг. Хот байгуулалтын ихэнх хэсэг, зарцуулах хөрөнгийн дийлэнх газрын хөрсөн дор, инженерийн шугам сүлжээ хэмээх нүсэр ажилд зарцуулагддагийг тэр бүр анзаарах нь цөөн. Дулааны болон цэвэр, бохирын шугам тавихаас гадна одоохондоо Сэлбэ хавьд цахилгааны хүчин чадал бага тул хотын төв, 19 км-ийн цаанаас эрчим хүч татаж байна. Газар доорх шугам сүлжээний ажлыг 95 хувьтай гүйцэтгэжээ. Энэ бүхэн шийдэгдэж байж орон сууцууд ашиглалтад орно.
Халаалтын улирал эхлэхээс өмнө эхний ашиглалтад орох байруудыг цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугамд залгаж иж бүрэн ашиглалтад оруулахаар шамдацгааж буйг уг төслийг хэрэгжүүлэгч “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Р.Наранбаяр хэлж байлаа.
Хоёрдугаар ээлжийг энэ оны дөрөвдүгээр улирлаас ээлж дараалан, гуравдугаар ээлжийг 2023 оны хоёр, гуравдугаар улирлаас ашиглалтад өгөхөөр төлөвлөжээ. Энэ жил долоон давхар, лифт бүхий Пентхаус загварын орон сууцын ажлыг эхлэх гэж байна.
Хил гаалийн нөхцөл байдал, барилгын материалын үнийн өсөлт, ялангуяа цементийн олдоц хомсдож буй зэрэг олон хүчин зүйл барилгын үйл ажиллагаанд зүй ёсоор нөлөөлж байна. Шагийн гэх цементийн үнэ хоног хоногоор өсөж бүтээн байгуулалтад сүүдрээ тусгасаар буй. Гэвч “Эрхэт Монгол” группийн бүтээн байгуулагчид ажлаа тасралтгүй ахиулсаар. Өмнөх жил нэлээд материал татаад амжчихсан байсан нь ийнхүү урагшлахад дөхөм болжээ. “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” хаалга, паркетан шал, вакум цонх зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн “Эрхэт Монгол” группийн төслүүд рүү нийлүүлж буй нь томоохон дэмжлэг болж байна.
УРАМШУУЛАЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР
Гранд Маршалын Мультихаусын хоёр, гуравдугаар ээлжээс цөөн тооны орон сууц үлдсэн бөгөөд тэдгээрт баяр наадмын тодорхой хэмжээний хямдрал, урамшуулал зарлажээ. Засалтай, засалгүйгээс хамааран үнийн уян хатан нөхцөл тогтоогоод байна. Тухайлбал, суурь цутгагдсан Таунхаус захиалахад 200 сая, Твинхаусд 300 сая, Синглхаусд 400 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд гэрээ байгуулж болох нь. Баяр наадмын үеэр Таунхаусын хямдарсан үнэ 987 сая төгрөг болж байна. Үүний урьдчилгаа 20 хувийг төлөөд гэрээгээ байгуулж болно гэсэн үг. Суурь цутгагдаагүй Таунхаусд 100 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд гэрээ хийж, суурь хийгдсэний дараа удаах 100 сая төгрөгөө өгнө гэх мэтээр шатлалтайгаар төлбөрөө хийж, барилгын явцаа хянах нөхцөл бүрджээ.
Түлхүүр гардахад 60 хувийн төлбөрөө хийж, үлдсэн 40 хувийг 36 сарын хугацаатай компанийн хүүгүй зээлээр төлөх боломжтой ажээ. Пентхаусуудад ч тодорхой хөнгөлөлт үзүүлж байгаа юм. Мөн “Гранд Маршал" дөрвөн улирлын цогцолбор хотхоны 2022 оны захиалагчдад зориулан 22 супер хонжворыг бэлджээ.
ЭДГЭЭР 22 СУПЕР ХОНЖВОРТ:
Ийнхүү сэрүүн Сэлбийн тансаг хийгээд амьд харилцааг эрхэмлэсэн шинэ төрх өдрөөс өдөрт бүрдэж, ажил өрнөсөөр байна.
Сэтгэгдэл ( 1 )
goy yum bilee