Сэрүүн Сэлбэд саатаж, ЗАГВАРЫН БАЙРТАЙ танилцахыг урьж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 11

Үзэсгэлэнт байгальд, сэрүүн Сэлбийн хөвөөнөө бүтээн байгуулалтаа ид өрнүүлж буй тансаг зэрэглэлийн “Гранд Маршал" дөрвөн улирлын цогцолбор хотхоны цөөн үлдсэн мульти хаус ангиллын орон сууцны Загварын байруудтай танилцахыг урьж байна. 

Эрхэм та бүхэн ирэх бямба, ням гарагт буюу наймдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд, 10.00-18.00 цагийн хооронд төслийн талбайг зорин очиж, загварын байртай танилцахын зэрэгцээ төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч, урьчилгаа төлбөрөөс хамаарсан урамшуулалтай үнээр гэрээгээ газар дээр нь баталгаажуулах боломжтой. 

"Гранд Маршал" дөрвөн улирлын цогцолбор хотхоны мульти хаус ангиллын орон сууцны тухайд 1 өрөө, 48.18 м.кв, 3 өрөө, 77.85 м.кв-106.65 м.кв-ын сонголтой байгаа юм. 

 

 

Үзэсгэлэнт Сэлбийн аманд бүтээн байгуулалтаа өрнүүлж буй "Гранд Маршал" хотхон нь 13.2 га талбайд хэрэгжих бөгөөд орчин үеийн интерьер, экстерьерийн шийдэлтэй 546 айлын сингл, твин, таун, мульти, пентхауснаас бүрдэх юм. 

Дөрвөн улирлын зориулалттай "Гранд Маршал" тансаг зэрэглэлийн Ерөнхий төлөвлөгөөнд Кембрижийн хөтөлбөртэй 350 хүүхдийн сургууль, олон улсын жишигт нийцсэн дотуур байрны кампус, 150 ортой европ стандартын цэцэрлэг, 74 ортой эх нялхсын сувилал, спорт комплекс, үйлчилгээний төв, кино театр зэргийг тусгаж өгсөн онцлогтой. 

Үүнээс гадна хотхоны хэмжээнд 900 авто машины зогсоол барьж,  35 мянган мод бут сөөг тарихаар төлөвлөөд байгаа ажээ. Төслийн 1-р ээлж 2022 оны 3-р улиралд ашиглалтад орох бол 3-р ээлж, 2023 оны 4-р улиралд ашиглалтад орох юм. 

"Гранд Маршал" төслийн шугам сүлжээ, дэд бүтцийг 100 хувь төвийн болон төвлөрсөн системд холбосноороо бусад ижил төстэй төслүүдээс ялгарч байна. 

Тус төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын түгжрэл, хүн амын хэт төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой. 

"Гранд Маршал" төсөл нь мульти хаус, пентхаус ангиллын орон сууцнаас гадна 4-6 өрөө, 3 давхар,  137.19 мкв-.206.7 мкв-ын сонголттой ТАУН ХАУС, 3 давхар, 4-6 өрөө, 160.32 мкв-228.7 мкв-ын сонголттой ТВИН ХАУС, 6-10 өрөө, 3 давхар, 259 мкв-481 мкв-ын сонголт бүхий СИНГЛИ хаусуудыг захиалагч нартаа санал болгож байна. 

Дашрамд өгүүлэхэд, төслийн талбайд амтат шорлог, халуун цай, кофегоор үйлчлэх ба бяцхан үрсэд тань зориулан тоглоомын талбай, тухлан суух ногоон байгууламж бүхий хэсгийг тохижуулсан гэдгийг онцлоё.

 

ТӨСЛИЙН БАЙРШИЛ: Сүхбаатарын талбайгаас 19 километр, СБД, 20-р хороо, “Сэлбэ” хүүхдийн зуслангийн дэргэд

БОРЛУУЛАЛТЫН АЛБА: 7777-9080, 9919-9080, 9696-9080

"ЭРХЭТ МОНГОЛ" ГРУПП

ЭЗНИЙ СЭТГЭЛЭЭР БҮТЭЭНЭ

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хар(202.126.90.88) 2022 оны 08 сарын 15

Барьсан барилга байхгүй худлаа яриад байх юм

0  |  0
Top