Ла Палма арлын галт уулын тогооны хойд тал нуран унажээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 11

Испанийн Канарын арлуудын Ла Палма арал дахь Кумбре Вьеха галт уулын тогооны хойд хэсэг нурж унасан тухай Канарын Галт уул судлалын хүрээлэн мэдээлжээ.

Үүний улмаас галт уулын бэл дагуу гурван давхар байшинтай дүйцэхүйц хэмжээтэй 1240 0С халуун хайлмаган хэлтэрхийнүүд унаж, Тодоке хотын хойд хэсэгт үлдээд байсан сүүлчийн байшин, барилгыг сүйтгээд байна. Ням гарагт 21 удаа газар хөдөлснөөс хамгийн хүчтэй нь Рихтерийн шаталбараар 3.8 баллд хүрчээ.  

Өнгөрсөн есдүгээр сарын 19-өөс хойш дэлбэрч буй галт уулын халуун хайлмаг далайд хүрч, 40 га талбай бүхий арал үүсгээд байна.

Одоогийн байдлаар, галт уулын халуун хайлмаг 497 га газрыг бүрхэж, 1186 байшин, барилга сүйтгээд байна. Байгалийн гамшигтай холбогдуулан 80 гаруй мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top