Өвөрхангай аймагт зохион байгуулагдаж байгаа “Гамшгаас хамгаалах команд штаб”-ын сургууль удирдах бүрэлдэхүүний сургалтаар эхэллээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн удирдах бүрэлдэхүүнд гамшгийн менежмент, ослын үеийн удирдлагын тогтолцоо, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, газар хөдлөлтийн хариу арга хэмжээ, гамшгийн үеийн холбоо зохион байгуулалт, гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын чиглэлээр мэдэээлэл өгч байна.
Сургалтад аймгийн бүх шатны Засаг дарга, Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах анги, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, аж ахуйн нэгж, байгууллагын болон бүх шатны сургалтын байгууллагын удирдлага, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн хамрагдаж байгаа юм.
Түүнчлэн 19 сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн цахимаар оролцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )