“Нормандын дөрвөл”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болно

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 12

“Нормандын дөрвөл”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт ойрын хугацаанд болж магадгүй талаар Елисейн ордоноос мэдээллээ.

“Нормандын дөрвөл” буюу Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар даваа гарагт утсаар ярьсан билээ.

Талууд Парисын дээд хэмжээний уулзалтаар хэлэлцсэн зүйлсийн бүрэн биелэлтийг чухалчилж байгаа бөгөөд ойрын хугацаанд Франц, Герман, Орос, Украины хооронд сайд нарын түвшинд уулзалт зохион байгуулахаар тохиролцсон талаар Елисейн ордоны мэдэгдэлд өгүүлжээ.

“Нормандын дөрвөл” утсаар ярихдаа Украины нөхцөл байдлыг хэлэлцсэн байна. Талууд 2015 онд байгуулсан Минскийн хэлэлцээрийн биелэлт Украинд чухал болохыг онцолжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top