Онцгой байдлын ерөнхий газраас Азийн Хөгжлийн банктай хамтран “Монгол Улсад гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Тэгвэл төслийн ажлын дунд хугацааны тайлангийн хурлыг 2021 оны 10 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд цахимаар зохион байгуулж байна.
Цахим хуралд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд болон Азийн Хөгжлийн банкны төлөөлөгч, төслийн багийн удирдагч, мэргэжилтнүүд оролцож, төслийн явц, үр дүн болон техникийн шийдэл, системийн дизайны бүрэлдэхүүн хэсэг, баримт бичгийн талаар харилцан санал солилцож байна.
Цаашид төслийн хүрээнд улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн, дэвшилтэт технологи бүхий гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн системийг байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг гаргах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )