Путин: АНУ долларыг хориг тавихдаа ашиглаж алдаа гаргаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 14

АНУ долларыг хориг тавих хэрэгсэл болгон ашиглаж, алдаа гаргаж байна хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дүгнэлээ.

Түүний үзэж буйгаар уг үйлдлийг ажиглаж байгаа олон орон түгшиж, долларын хөрөнгөө багасгаж эхэлжээ.

Путин CNBC телевизэд ярихдаа “АНУ долларыг хориг тавих хэрэгсэл болгон ашиглаж, маш том алдаа гаргаж байна гэж үзэж байна. Энэ нь юунд хүргэх вэ? Бид зүгээр л өөр валютуудаар тооцоо хийх хэрэгтэй болж байна. Өөр сонголт алга” гэжээ.

Үүнээс гадна долларыг нөөц валют, гүйлгээндээ ашигладаг бусад орон юу болоод байгааг харж байгаа гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна.

Доллар дэлхийн нөөц валютын байр сууриа алдаж байна гэж Путин хэлээд “Улс орнууд нөөцөн дэх долларын хэмжээг багасгаж байна, ОХУ ч мөн нөөцөн дэх доллароо бууруулж, тооцоонд доллар ашиглахаа багасгаж, үндэсний валютын хэрэглээнд шилжихээр оролдож байна” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
b(202.21.124.4) 2021 оны 10 сарын 14

Доорх хүний бичсэн үнэн шүү!

1  |  0
Zochin(66.181.188.61) 2021 оны 10 сарын 14

Putin uhaantai udirdagch yum da. Manai dunkuunuud Putin ees suraltsaasai. Deer baigaa **kuud soyol, bolovsorloo nuraasan. Tsirkee zarsan, Baigaliin muzeigee nuraasan (orond in yu barisniig hardaa), Nomiin sanguudaa bar restoran bolgoson, Parkiin gazraa huvaagaad zarsan, Kril bichigee tsaas in hugjuulehiin orond henii ch heregledeggui uigarjin bichigruugee yavsan. Bigd uuliin am bolgond tansag house barichihlaa. Nuguu heden amitad in daijaad alga bolson. Huuhed bagachuudad uzuulj haruulah yum gui bolson. Odoo tegeed Emart orj burger avch ugdug boloh uu?

3  |  0
Top