ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн цахим өдөрлөг эхэллээ

2021 оны 10 сарын 19
“МЭДЛЭГЭЭР ДАРХЛААГАА ДЭМЖЬЕ” уриан дор явагдах ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн цахим өдөрлөг өнөөдөр /2021.10.19/ эхэлж байна.
 
ШУА-ийн Геологийн хүрээлэнгээс Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд болж буй цахим өдөрлөгийг 2021 оны аравдугаар сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулна.
 
Та бүхэн тус хүрээлэнгийн албан ёсны вэб хуудас https://geology.ac.mn, нүүр номын пэйж хуудас https://www.facebook.com/geology.mongolia -д зочлон геологийн шинжлэх ухааны судалгааны ажлын сүүлийн үеийн шинэлэг үр дүнгүүд болон танин мэдэхүйн мэдээ, мэдээллүүдээр оюунаа мялаахыг урьж байна.
 
Topic: “МЭДЛЭГЭЭР ДАРХЛААГАА ДЭМЖЬЕ” ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн цахим өдөрлөг
Time: Oct 19, 2021 10:00 Irkutsk, Ulaanbaatar
Meeting ID: 874 1338 6812
Passcode: 044001

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top