БНАСАУ Японы тэнгисийн зүг үл мэдэгдэх пуужин хөөргөсөн талаар “Ёнап” агентлаг өнөө өглөө /2021.10.19/ мэдээллээ.
Хойд Солонгос өмнө нь шинэ хэт авиан пуужин “Хвасон-8”-ыг туршсан билээ.
Шинжээчид БНАСАУ-ын шинэ пуужингийн туршилтууд нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох улс төрийн үйл явцад саад болох вий гэж болгоомжилж байгаа юм.
Тэгвэл өнөөдөр АНУ-ын Төрийн департамент Хойд Солонгостой яриа хэлэлцээгээ дахин эхлүүлэхийг зорьж байгаа талаар БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Сон Ким мэдэгджээ.
Тэрбээр Вашингтонд БНСУ-ын тусгай төлөөлөгчтэй уулзаж, БНАСАУ-ыг хэлэлцээний ширээнд суулгах арга зам, Солонгосын дайныг дуусгах тунхаг бичгийн тухай хэлэлцсэн байна.
БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Сон Ким удахгүй Сөүлд айлчлах үеэрээ эдгээр асуудлын талаар үргэлжлүүлэн хэлэлцэх аж.
Сэтгэгдэл ( 1 )
Паандаад баяр хүргэхийн зэрэгцээ амжилт хүсье