АНУ Хятадын эсрэг хориг тавих хуулийн төслийг баталлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 20

АНУ-ын Сенатын олон улсын харилцааны хорооноос Хятадын хувь хүмүүс болон хуулийн этгээдийн эсрэг хориг тавих хуулийн төслийг баталсан талаар мэдээллээ.

Сенатын олон улсын харилцааны хорооны ээлжит хурлаар 1657 дугаартай хуулийн төслийг баталсан бөгөөд хоригт Өмнөд Хятадын болон Зүүн Хятадын тэнгисийн газар нутгийн маргаантай холбоотой тодорхой үйлдэлд оролцсон хүмүүсийг хамруулсан байна.

Үүний өмнө БНХАУ-ын Шадар сайд Лю Хэ АНУ-ын худалдааны төлөөлөгч Кэтрин Тайтай татвар болон хоригийг цуцлах асуудлаар хэлэлцсэн байжээ.

Өмнөд хятадын тэнгист бүлэг арал болон усан хилийн маргаан олон жилийн турш үргэлжилж, заримдаа сөргөлдөөнд хүрдэг билээ. Энэ бүс нутагт өрнөж буй үйл явдлаас БНХАУ, АНУ-ын хоорондох маргаан, түүний өөрчлөлт, цаашдын төлөвийг тодорхойлох боломжтой. Эдийн засгийн хувьд асар ач холбогдолтой Өмнөд Хятадын тэнгисээр дэлхийн нийт худалдааны 25 хувь буюу 5 их наяд ам.долларын тээвэр дамжин өнгөрдөг гэж Дэлхийн худалдааны байгууллагын мэдээлэлд дурджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top