БНАСАУ өчигдөр өглөө /2021.10.19/ Японы тэнгисийн зүг үл мэдэгдэх пуужин хөөргөсөн талаар “Ёнап” агентлаг мэдээлсэн.
Тэгвэл дээрх туршилт нь шумбагч онгоцноос баллистик пуужин харвах туршилт байжээ. “Ёнап” агентлагийн мэдээлснээр Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг “Пуужингийн туршилтыг БНАСАУ-ын Батлан хамгаалах академи амжилттай явуулсан бөгөөд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун туршилтын үеэр хүрэлцэн ирээгүй" гэж мэдээлсэн байна.
Японы эрх баригчид Хойд Солонгосын пуужингийн туршилтуудыг шүүмжилж, тус улсыг батлан хамгаалах хүчээ бэхжүүлэх зорилготой байна гэж үзсэн юм.
НҮБ-ын Аюулгүй байдлын Зөвлөл БНАСАУ-ын пуужингийн туршилтуудын талаар өнөөдөр /2021.10.20/ хэлэлцэх аж. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр уг асуудлыг авч хэлэлцэх хүсэлтийг Ирланд болон Их Британи тавьжээ.
Сэтгэгдэл ( 0 )