Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл өчигдөр /2021.11.10/ дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
ЕБС-ийн орчинд тулгамдаж буй асуудал, дэд бүтэц, нэн шаардлагатай ажлуудын саналыг хүлээн авч, цаг үеийн асуудлаар ярилцаж, санал солилцлоо. Хүүхдийн сурах орчинг сайжруулах, багш ажилчдын ажиллах нөхцөл боломжийг хангах зэрэг асуудалд анхаарч ажиллахыг сургуулийн удирдлагуудад үүрэг өглөө.
Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 21 сургуульд “Ковид-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, дэмжлэг үзүүлэх зорилгоор тус бүр 50 ширхэг түргэвчилсэн оношлуурыг гардуулан өгсөн юм.
Сэтгэгдэл ( 0 )