Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл -ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн сургалтын үйл ажиллагаа болон сургуулийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж ажиллалаа.
Тус сургуулийн барилга 1954 онд анх баригдсанаас хойш өнөөдрийг хүртэл огт засвар шинэчлэлт хийгдээгүй бөгөөд одоогоор тус сургуулийн 4 танхимд 80 сурагч ерөнхий эрдмийн хичээлүүд болон төвд хэлд суралцаж байна.
Сургуулийн захирал Б.Алтанхуяг хэлэхдээ тус сургууль баригдсанаас хойш огт засвар шинэчлэлт хийгдээгүй учраас цаашид 280 хүүхдийн суудалтай шинэ сургууль барих шаардлагатайбайгааг дүүргийн Засаг даргад уламжиллаа.
Сэтгэгдэл ( 0 )