Одоогоос гурван жилийн өмнө буюу 2018 онд, Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба гавж, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Д.Чойжамц ламтанд Монголын Бурханы Шашны Төвийн Тэргүүн лам нарын зөвлөлийн тогтоолоор “Хамба Номун Хан” цол өргөсөн байдаг.
Энэхүү цол нь ерөнхийлөгчийн зарлигаар батламжлагдаж байж хүчин төгөлдөр болох бөгөөд өнгөрсөн гурван жилийн турш баталгаажилгүй явсаар, энэ оны зургаадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн 171 дүгээр зарлигаар батламжилж, Д.Чойжамц ламтан албан ёсоор “Хамба Номун Хан” цолд өргөмжлөгдсөн юм.
Ингэж батламжлагдсан Хамба Номун Ханыг үлэмж их гавьяа байгуулсан гэж үзэн “Хичээнгүй зүтгэлт” хэмээх цол олгоод байна.
Ийнхүү Хамба Номун Ханд цол чимэг нэмж олгосон нь шашны үйл хэргийг толгойлох, хамгийн гол нь X Богд буюу монголын буддын шашинтны тэргүүнийг хараат бусаар тодруулах эрх нээгдэж байгаа юм.
Хэдий монголчууд өөрсдөө шашны тэргүүнээ тодруулах боломж бүрдсэн гэж үзэж байгаа ч энэ асуудалд асар их улс төрийн нөлөөлөл ордог учраас нөгөө талаас нь хууль эрхзүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай болоод байгаа аж.
Уламжлал ёсоор бол БНХАУ-ын талаас Банчин Эрдэнэ, Төвөдийн талаас Далай лам нарын аль нэг нь Богдын шинэ дүрийг батламжилдаг. Тийм болохоор Богдын дүрийг тодруулах үйл явц нь манай улсын дотоод асуудал бус улс орны гадаад харилцаа, цаашлаад эдийн засаг нийгмийн нарийн асуудлуудыг хамруулж байгаа юм.
Тиймдээ ч IX Богд тэнгэрт хальснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хоёр ч удаа аравдугаар Богдын дүрийг тодруулсан гэдэг мэдээлэл бий. Гэвч тухай бүрт Төвөд болон БНХАУ-ын нөлөөлөл, ашиг сонирхол яригддаг учраас шашны тэргүүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ асуудлыг олон нийтээс нууцалж, одоог хүртэл шийдэлд хүрч чадаагүй байна.
Манай улс үндсэн хуулиараа төр шашны харилцааг зааглан тунхагласан ч холбогдох бусад эрх зүйн хүрээнд шашны асуудлыг зохицуулах төрийн эрх үүргийг тусгасан байдаг. Гэвч гэгээнтэн хувилгаадыг тодруулах эс тодруулах аливаа үйл ажиллагаа нь Монгол улсын Үндсэн хууль болоод Төр сүм хийдийн харилцааны тухай хуулиар зохицуулагддаггүй, тухайлсан заалт ч байхгүй.
Тэгвэл өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийг хүчингүй болгож, шашин төрийн харилцаа болон түүнтэй холбоотой бусад үйл ажиллагааг Шашин шүтэх эс шүтэх тухай хуулийг шинээр боловсруулж, түүгээр зохицуулахаар яригдаж байна.
Ингэхдээ дээрх шинэ хуульд хутагт, хувилгаадыг тодруулах тухай заалт оруулж, хуульчлах асуудал багтаж байгаа талаар баттай эх сурвалжийн мэдээлэл байна.
Түүнчлэн одоо яригдаж байгаа шинэ хууль хэрэгжиж эхэлбэл, X Богдыг 2023 оны туулай жилд монголчууд өөрсдөө тодруулж, суудалд нь өргөмжлөх тухайд шашны хүрээллийнхэн дунд яригдаж эхэлжээ.
Төвөд болон БНХАУ-ын нөлөөлөл, оролцоогүйгээр асуудлыг ингэж шийдвэрлэж чадвал, манай улсын гадаад харилцааны орчин сайжирч, бусдаас хараат бус шашны тэргүүнтэй болж, Богдын дараа дараагийн дүрүүд гаднын хүчний оролцоогүйгээр тодрох түүхэн орчин бүрдэнэ гэж судлаачид үзэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 17 )
tusgaarlasan mongoliin buddin chachin gej daikhgui, Duddin chacvhin enetkheggees tuvded delgerch ulmaar Mongold orgon narkhaj, gelugiin surguul delgeren khogjson bolno. Buddin chachnii kanoniig barimtlan X Bogdiig todruulakh estoi. Khatadiin dor orj, tednii nuuriig kharj baikh khereggui!!!
mongolin buddin shashin gej baihguishuudee,buddin shashin gej zuvhun tuvdud l baidag baihguyudaa ene delhiid,
ene chini uuruu hujaa shuudee,heniig yuug ch demjeed baigaaggaa medehgui uneheer uruvdultei
ЭСЭРГҮҮЦЭГСЭД БОЛ ӨМХИЙ ХЯТАДЫН ОРХИДОСНУУД МӨН ! ӨМХИЙ ХЯТАД ГАРАЛТНУУД МОНГОЛЫН АСУУДАЛД БҮҮ ОРОЛЦ, ТААНУУСЫГ ТОЛГОЙ ДАРААЛАН ТОНИЛГОХ ЦАГ ИРНЭ.
Nash zuv femjij baina
Энд Эсэргүүцсэн коммент бичигсэд бол хятадын бааснууд, мөнгөний боолнууд, эхморныы нулимагсад учраас монгол орноос минь үтэр түргэн ямар нэг аргаар зайлаарай. Үхээд ч хамаагүй.
Далай лам банчин богдын орлцоогүй маш зөв
Бүгдийг нь бууд, хийд савыг нь нүүрсний склад болго. Энэний баасаар хийдэг короногийн үрэл яасан
Хууль дүрэм, мөнгө, алдар нэр,засаглалд баригдвал\nяаж аравдугаар богд тодорхов гэгээн яаж тодорхов\nҮг, үзэл суртал ,мэдлэг/ оюун ухааны / саад тотгор\nустгагч хүч 99% болдог. Хүн ганц ухамсартай,.түүнийгээ алдаж болохгүй.
Санаа нь зов ч энэ Чойжамц гэгч шуналын тулам оролцохгуй шуу
Зөв, дэмжиж байна, цаг болсон өөрсдөө Богд тэргүүнээ тодруулна.
Христүүд Хятадуудтай хамтарч Монголд Буддын шашиныг хүч нөлөөгүй болгож улмаар устгаж Монголчуудыг үндэсний уугуул шашины итгэл уламжлал , үзэл баримтлалгүй болгох гэж байна. Өөрийн үндэсний үзэл баримтлал, шашингүй болсон үндэстэн юу г ч хайрлаж хүндлэхгүй, айх ичих ёс зүйгүй зэрлэгүүд болж аллага хядлага хүчирхийлэлд автдаг түүхтэй. Болгоомжил Монголчуудаа
mash zuv, tusgaar ulsaa batatgah ih nuluutei huchin zuil shuu, uursdiin gesen bie daasan Mongol mayagiin burhanii shashin hugjih undes suuri ni tavigdanaa gesen ug.Undur gegeenii chin husel odoo l bieleh ni dee. Bid uursdiin gesen itgel unemshiltei,suseg bishreltei bolnoo gesen ug.
hotin tuvd 1 hachin musulman yum baritsan tegenguud ednuus bas dagaad baritsaad soliorch baihguyu udahgui yaah boldoo ene hachin olon shashini sumuud mongold nuguu terrorizmdoo oroh baihda.
hend ch hereggyu naad teneglelee boli. Odoo 21 zuun shingjleh uhaanaa yariaya
Монголдоо тодрууллаа гээд Түвдээс хараат байдалгүй болчино гэх нь хэтийдсэн гэнэ явдал. Богд тодорлоо гэхэд Түвдэджсэн ном,номлолоор л сурганаа.Хэрэгтэй хэрэггүй хэлх нь илүү байх. ямарч байсан л Түвдээсном сургаалийраа дамжуулаад ямар нэг байдлаар нөлөөл ирнэ.у үнэн энэ үнэн.
үхсэн үлийний богд вэ хэнд хэрэгтэй ац вэ