Индонезийн цагдаа 12 хүний амь насыг хөнөөсөн бөөг баривчилжээ.
Яваа арлын Деса Балун тосгонд амьдардаг бөө гэрийнхээ хашаанд хэд хэдэн цогцос булсан байжээ. Сламет Тохари гэгч бөө өөрөө олон хүний аминд хүрч, булсан гэдгээ хүлээсэн байна.
Тэрбээр хүмүүсийн мөнгийг шидийн аргаар үржүүлнэ хэмээн авдаг байсан ба мөнгийг нь буцааж өгөхийн оронд гэнэн хүмүүсийг хордуулж алдаг байжээ. Бөөгийн хамгийн сүүлд хордуулж алсан хүний хүү цагдаад эцэг нь бөөд очсоны дараа алга болсон тухай мэдэгдсэнээр эл аймшигт хэрэг илэрчээ. Хүүгийн эцэг гуравдугаар сарын 26-аас өмнө ирэхгүй бол цагдаа нарт мэдэгдэж, бөөгийн гэрийн хаягийг зааж өгөхийг хүүдээ WhatsApp-аар дамжуулан мэдээлэл өгсөн байна.
Тохари бөөгийн гэрт ирсэн цагдаа нар нэгжлэг хийх үеэр, хашаанд нь хэд хэдэн булш олжээ. Заримд булшинд 25-50 насны 2-3 хүний цогцсыг булсан байсан аж. Тохари бөө хуурамч мөнгө хийсэн хэргээр ял эдэлж байжээ. Түүнд хийсэн хэргийнхээ төлөө цаазын ял оноох гэнэ. Тохари гурван жилийн өмнөөс хүний амийг хөнөөж эхэлсэн байх магадлалтай гэж үзэж байна. Тэр зан үйл хийхээр нэрийдлээр хүмүүсийг гэртээ авчирч, цианит калийг унтуулах эмтэй хольсон ундаа өгдөг байжээ. Цагдаа нар мөнгийг шидийн аргаар үржүүлэх үйлчилгээг сурталчилдаг байсан түүний хамсаатныг мөн саатуулжээ. Гэхдээ Тохари голдуу ганцаараа ажилладаг байсан хэмээн мэдүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Байлгүй яахав дэлхийг хүн төрлөхтөнийг хийсэн эзэн байдаг гэж үздэг бүхэл бүтэн үндэстэнгүүд байхад
Хаа сайгүй харанхуй хүмүүс байх юм даа.