Серби Оросоос 10 жилийн турш байгалийн хий авахыг хүслээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 17

Сербийн удирдагч Александар Вучич тус улс ОХУ-аас 10 жилийн турш жилд 3 тэрбум куб.м байгалийн хий худалдаж авах хүсэлтэй байгааг мэдэгдлээ.

Тэрбээр “Бид одоо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс жил бүр багадаа 3 тэрбум куб.м хий нийлүүлэхийг гуйна” гэжээ.

Александар Вучичийн ярьснаар Серби улс одоогоор урт хугацааны гэрээний дагуу Оросын хийг 270 ам.доллароор худалдаж авдаг бөгөөд үнэ нь 900 ам.доллар хүртэл өсөх вий гэж эмээж байгаа аж.

Сербийн удирдагч өмнө нь Европын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад ОХУ-ын үүрэг их гэсэн билээ.

Тэрбээр мөн Европын эрчим хүчний зах зээлийн нөхцөл байдал цахилгаан болон хийн үнийн өсөлтөөс болж аймшигтай байгаа гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top