Энэтхэгийн далай дахь Реюнионд “Омикрон” хувилбар бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 30

Энэтхэгийн далай дахь Францын эзэмшил нутаг Реюнионд коронавирусний шинэ хувилбар “Омикрон”-ы анхны тохиолдол бүртгэгджээ.

“Réunion la 1ère” телевизийн мэдээлснээр Францын эзэмшил нутагт “Омикрон” хувилбараар өвчилсөн хүн 53 настай эрэгтэй аж. Тэрбээр ажлаар Мозамбик, ӨАБНУ ороод Реюниондоо ирсэн байжээ.

Түүний булчин өвдөж, ядарч сульдсан шинж тэмдэгтэй байгаа гэнэ. Эрэгтэйг болон түүнтэй хавьтал болсон хүмүүсийг тусгаарлажээ.

Энэтхэгийн далай дахь Францын эзэмшил нутаг Реюнион нь 840 орчим мянган хүн амтай.

Үүний өмнө Италид ковидын “Омикрон” хувилбарын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top