ОМИКРОН I Өмнөд Африкт халдварын тоо хоёр дахин өсжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 01

ӨАБНУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын шинэ хувилбараар өвчлөгсдийн тоо хоёр дахин өсжээ.

Тус улсад шинээр 4373 тохиолдол батлагдсан байна. ӨАБНУ-д нийт халдварын тоо 2 968 052 болжээ.

Эрдэмтэд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-нд Ботсван, ӨАБНУ болон Хонконгт коронавирусний илүү аюултай байж болох шинэ омог илэрсэн талаар мэдэгдсэн билээ. Уг омгийг грек үсгээр “омикрон” гэж нэрлэсэн юм.

Тэгвэл ӨАБНУ-аас өмнө арваннэгдүгээр сарын 19-нд болон 23-нд Нидерландад авсан тандалтын шинжилгээний сорьцод “омикрон” омог илэрсэн гэсэн мэдээлэл гарчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top