Монгол Улсын цөлжилтийг бууруулах, шар шороон шуургатай тэмцэх зорилго бүхий Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийг 2006 оноос хэрэгжүүлж байна.
Төслийн нэг, хоёрдугаар шатыг амжилттай дуусгаж байгаа төслийн багт Н.Уртнасан сайд талархал илэрхийлээд ирэх оноос эхлэх гуравдугаар шатны төслийн хэрэгжилтэд салбарын яамны оролцоог илүү нэмэгдүүлэх, төслийн нэгжийн зардлаар бус, эрдэмтэн судлаачдынхаа гаргасан тооцооллоор төслийг хэрэгжүүлэх саналтай байгаагаа онцлов.
Мөн тэрээр төсөл хэрэгжүүлэх хөтөлбөр, гэрээний заалтуудад тодорхой өөрчлөлтүүд оруулах хүсэлтээ илэрхийлсэн юм. Учир нь төслийн бичиг баримтыг боловсруулсан үеийн нөхцөл байдлыг өнөөгийнхтэй харьцуулахад нэлээн өөрчлөгдсөн. Монгол Улс “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлээд байна. Энэ хөдөлгөөний хүрээнд жилд дунджаар 100 сая мод тарих ёстой. Гэтэл бидэнд 9,2 сая ширхэг тарьц суулгацын нөөцтэй. Энэ нөөцийг 10 дахин нэмэгдүүлэх, мод үржүүлгийн талбайг бүрэн ашиглаж шаардлагатай. Иймд эрдэмтэн судлаачдын тооцоолол, бодит байдалд үндэслэн “Мод үржүүлгийн газрын төсөл” боловсруулсныг танилцуулсан юм.
“Ногоон хэрэм” төслийн захирал Сон Ин Гён “Төсөл хэрэгжиж буй улс орон илүү оролцоотой байхыг дэмжээд, тодорхой саналууд гаргаж байгаад талархаж байгаа илэрхийлэв. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжүүлэхэд төслийн төсвийн ихэнх хувийг зарцуулах санал зөв. Энэ удаагийн төслийн зориулалт нь өөр, гэхдээ тодорхой саналуудыг БНСУ-ын засгийн газарт гаргах нь зүйтэй. Тавьсан саналуудыг судалж, хамтран ажиллах боломжтой” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )