Кубад “Омикрон” омгийн халдвар илэрчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 09

Кубын нэгэн иргэнээс коронавирусний “Омикрон” омгийн халдвар илэрчээ.

Кубын мэдээллийн агентлагийн мэдээлснээр халдвар авсан эрэгтэй Мозамбик руу томилолтоор яваад ирсэн байсан аж.

Түүнтэй ойр байсан 16 хүнийг тусгаарласан байна.

Коронавирусний шинэ омог “Омикрон”-ы талаар эрдэмтэд судалгаа хийж, дүгнэлтээ танилцуулсаар байгаа. “Омикрон” омгийг халдварлах чадвар хурдан ч хүндрэл үүсгэдэггүй гэдэгтэй эрдэмтэд санал нийлж буй.

Түүнчлэн энэхүү шинэ омог гарч ирсэн нь цар тахлын төгсгөлтэй холбоотой байж болох юм гэсэн дүгнэлтийг ОХУ-ын Холбооны анагаах ухаан, биологийн агентлагийн (ФМБА) ахлах халдварт өвчин судлаач, Пироговын нэрэмжит Оросын үндэсний судалгааны анагаах ухааны их сургуулийн халдварт өвчин, тархвар судлалын тэнхимийн дарга Владимир Никифоров хийсэн. Оросын халдварт өвчин судлаач “Коронавирус удахгүй улирлын ердийн томуу болох магадлалтай” гэжээ. “Омикрон” хувилбараар хүмүүс хөнгөн өвчилж, хүндрэхгүй бөгөөд үүнийг цар тахлын төгсгөл гэж үзэж болох аж.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сундуй(176.223.102.100) 2021 оны 12 сарын 09

Арчаагүй янханы шээс нар аа худлаа шуурах аа боль бааснууд минь

0  |  0
Top