Египет хууль бусаар гаргасан 30 мянган эд өлгийн зүйлээ буцаан авчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 13

 

Каир сүүлийн 10 жил хилээр хууль бусаар гаргасан 30 мянга орчим эртний эд өлгийн зүйлээ буцаан авч чаджээ.

Египетийн Аялал жуулчлал, эртний дурсгалын яамны ерөнхий байцаагч Шаабан Абдел Гауадын хэлснээр, тус яамны мэргэжилтнүүд дэлхий даяар болж буй дуудлага худалдаа, интернетээр арилжаалж буй эртний эдлэлд хяналт тавьдаг байна. 2011 оноос хойших хугацаанд тус улс 29300 эртний эд өлгийн зүйлээ буцаан авч чаджээ. Зөвхөн энэ онд гэхэд Вашингтоны Библийн музейд эртний Египетийн соёл иргэншилд хамаарах 5300 үзмэрийг илрүүлсэн байна. Хууль бусаар гаргасан бүх эд өлгийн зүйлсийг архивд бүртгэсэн бөгөөд Египетэд буцаан авчрах ажил хийгдэж байна гэж Шаабан ярьжээ.

Соёлын үнэт зүйлсийг эх оронд нь авчирсны дараа сэргээн засварлаж, музейд тавьдаг байна. Тухайлбал, Бельгиэс авчирсан эртний хүний араг ясыг өдгөө Каир хотын Египетийн соёл иргэншлийн үндэсний музейн үзмэр болгон тавьжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top