Омикрон хувилбар 106 оронд бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 22

Коронавирусний шинэ омог Омикроны халдвар дэлхийн 106 оронд бүртгэгдсэн талаар ДЭМБ мэдээллээ.

ДЭМБ долоо хоног бүрийн цар тахлын нөхцөл байдлын мэдээлэлдээ “Омикрон омог эрсдэл үүсгэх магадлал өндөр, тархалт хурдан хэвээр байгааг онцолжээ.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус өмнө нь “Шинэ омог Омикрон нь Дельта хувилбараас хурдан тархаж байна” хэмээн анхааруулсан билээ.

АНУ-д л гэхэд Омикрон хувилбарын халдвар давамгайлж, долоо хоногт нийт халдварын тохиолдлын дөрөвний гурвыг эзэлжээ.

Энэ хувилбарын халдвараар өвчилсөн хүн нас барсан анхны тохиолдол мөн АНУ-д бүртгэгдсэн юм. Нас барсан өвчтөн 50 настай эрэгтэй нь вакцин хийлгээгүй, эрүүл мэндийн асуудалтай байжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top