Түүхэн дэх анхны мессежийг 132 680 еврогоор худалдав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 23

“Merry Christmas” буюу “Зул сарын мэнд хүргэе”. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд гар утсаар илгээсэн анхны мессеж. Энэ мессежийг 1992 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн 18.09 цагт Их Британийн “Vodafone” компанийн захирал Ричард Жарвис авчээ. Бараг 30 жилийн дараа “Vodafone” энэхүү түүхэн мессежийг Франц улсад болсон дуудлага худалдаагаар 132 680 еврогоор худалджээ.

Мессежийг “NFT” токен тоон эзэмшлийн гэрчилгээний хэлбэрээр дуудлага худалдаанд оруулсан байна. Энэхүү гэрчилгээ нь онцгой тоон объектын эзэмшлийн эрхийг баталгаажуулж байгаа аж.

“NFT” токен бүр цор ганц байдаг бөгөөд хуулбарлах, солих боломжгүй аж.

Сонирхуулахад, нэг долоо хоногийн өмнө “Christieʼs” дуудлага худалдаагаар “Википедиа”-ийн анхны бичвэр болох “Сайн уу, Дэлхий” 750 мянган ам.доллароор зарагдаж байв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top