Байгаль орчны салбарт 15 жил идэвх зүтгэлтэй ажиллаж, Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх ажлыг зохион байгуулж 2019, 2020 онуудад 31 газрыг тусгай хамгаалалтад авч, Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг 4 хувиар нэмэгдүүлж, Улсыг тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 21 хувьд хүргэхэд сэтгэл, зүтгэл гарган ажилласан гавьяаг нь үнэлэн Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Ганболдын Энхмөнхийг Алтан гадас одонгоор шагнав.
Шагналыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан гардуулан өгч баяр хүргээд, “Ажил үүргээ чин сэтгэлээсээ нэр төртэй гүйцэтгэж, төрийн албаны ёс зүйн хэмжээнд нийцүүлэн ажиллаж байгаа нийт албан хаагчдадаа талархал илэрхийлэн амжилт хүслээ”
Сэтгэгдэл ( 0 )