Казахстанд шингэрүүлсэн хийн үнэ өссөнтэй холбогдуулан эсэргүүцлийн жагсаал цуглаан гурван хоног үргэлжлэв.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев өнөөдөр /2022.01.05/ Засгийн газрыг огцруулах тухай зарлигт гарын үсэг зурж, Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Тэргүүн шадар сайд Алихан Смаиловыг түр томилоод байна.
Казахстаны Засгийн газрыг 2019 оны хоёрдугаар сараас хойш Аскар Мамин тэргүүлж байсан билээ.
Лхагва гарагийн өглөөний байдлаар Алматы хотод нөхцөл байдлыг эрх баригчид хяналтад авсан тухай тус хотын захирагч Бакытжан Сагинтаев мэдэгджээ.
2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тус улс газрын тосны шингэрүүлсэн хийн худалдааг барааны биржээр дамжуулан худалдах журамд шилжив. Казахстаны Эрчим хүчний яамны мэдээлснээр, энэхүү шийдвэр нь шингэрүүлсэн хийн үйлдвэрлэгчид их хэмжээний алдагдал хүлээж буйтай холбоотой гэж тайлбарласан байна.
Шингэрүүлсэн хийн үнэ өссөнтэй холбогдуулан Казахстаны баруун Жанаозен, Актау хотуудын оршин суугчид шингэрүүлсэн хийн үнийг бууруулахыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав. Эрх баригчид засгийн газрын шуурхай комиссыг тус хотууд руу илгээж, шингэрүүлсэн хийн үнийг бууруулах болсон тухай мэдэгдсэн ч эсэргүүцлийн жагсаал хүрээгээ тэлэв. Мягмар гарагт Алматы, Тараз, Караганда, Шымкенте, Кызылорд, Актоба зэрэг хотуудад жагсаал өргөжжээ. Жагсагчид хууль хүчнийхний хооронд мөргөлдөөн үүсэж, жагсагчид дэлгүүр тонох зэрэг эмх замбараагүй байдал үүсжээ.
Үүнтэй холбогдуулан Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев Мангистаус муж, Алматы хотод хоёр долоо хоногийн хугацаанд онц байдал тогтоох зарлиг гаргав. Зарлигт жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглож, хөл хорио тогтоож, Алматы хотоос гарах, орох хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Сэтгэгдэл ( 2 )
ЗИНДАА ГЭЖ САЙТ ЕР НЬ ЯМАР АРЧААГҮЙ САЙТ ЮМ БЭ? ОГЦОРЧИХООД БАЙГАА ЗАСГИЙН ГАЗРЫГ НЬ ОДОО ЮУ ГЭЖ ХЭЛЭХВЭ? НАМЖЧИХЛА АГЭХ ҮҮ?
ЮУН НАМЖИХ. ЗАСГИЙН ГАЗАР НЬ ОГЦОРЧИХООД БАЙНА. ХӨӨШ. ИЙМ СУРВАЛЖЛАГЧ СЭТГҮҮЛЧ БАЙХ ГЭЖ. ИЧИЖ ҮХМЭЭР ЮМ.