Казахстаны санхүүгийн бүх байгууллага үйл ажиллагаагаа түр зогсоов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 06

Казахстаны санхүүгийн бүх байгууллага тус улсад терроризмын эсрэг ажиллагаа өрнөж, интернет тасалдаж буйтай холбогдуулан үйл ажиллагаагаа түр зогсоосон тухай Казахстаны Төв банкны хэвлэлийн нарийн бичгийн дарга Олжас Рамазанов мэдээлжээ.
Казахстаны Санхүүгийн зах зээлийн хөгжлийг зохицуулах агентлаг, Казахстаны Үндэсний банк хууль хүчний байгууллагуудын явуулж буй терроризмын эсрэг ажиллагаа, интернет тасалдаж буй нөхцөл байдлыг харгалзан үзэж, хөрөнгийн бирж, Үндэсний банкнаас бусад бүх банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож байна гэж мэдэгджээ.

Рамазановын онцолсноор, санхүүгийн байгууллагуудын ажилтан, үйлчлүүлэгчдийн амь нас, эрүүл  мэндийг хамгаалах зорилгоор энэхүү арга хэмжээг авч байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(184.151.190.156) 2022 оны 01 сарын 07

Kazakuud am”tai yumaa, manai xajuud baxarxmaar

1  |  0
Zochin(184.151.190.156) 2022 оны 01 сарын 07

Bas neg ingej boslogo moslogo garax bolsondoo ug n.

1  |  0
Top