ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдал болон томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл хийлээ.
Томуу, томуу төст өвчин ковид гарснаар улирал хоорондын заагт идэвхжиж байсан бол одоо томуугийн таван төрлийн вирус эргэлтэд орж, бага насны хүүхдүүдэд хүндрэл үүсгэж байна.
Орон нутагт 21 аймгийн 50 хувьд нь томуугийн дэгдэлт өндөр байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
Улсын хэмжээнд хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдэж байгаа ч одоогоор ор нэмэх хэмжээний хүндрэл үүсээгүй байгаа гэв.
Томуугаар өвчилж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 60 хувь нь 4 хүртэлх насныхан байна.
Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор 5 хүртэлх насны хүүхдүүд ковидын халдварт өртөх, хүндрэх эрсдэлтэй байгааг мэргэжлийн хүмүүс анхаарууллаа.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхээр бага насны хүүхдүүд томуу, ковидын халдвараар өвчлөх эрсдэл нэмэгдэх тул амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж, нэн шаардлагагүй бол бага насны хүүхдийг дагуулж гадуур явахгүй байхыг эцэг, эхчүүдэд сануулав.
Мөн өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ, агааржуулалт тогтмол хийх, дулаан хувцаслах, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )