Орон сууцны үнэ 11 жилийн өмнөхөөс 81.7 хувиар нэмэгджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 07

Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт орон сууцны үнэ 2021  оны гуравдугаар улиралд 2010 оны эцсийнхээс 81.7, өмнөх оны мөн үеийнхээс 1.3, өмнөх улирлынхаас 1.4 хувиар нэмэгджээ.

Тодруулбал, орон сууцны үнэ гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс Баянгол дүүрэгт 2.5, Хан-Уул дүүрэгт 2.2,  Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт 1.8, Баянзүрх дүүрэгт 0.7 хувиар нэмэгдэв. 

Харин Сонгинохайрхан дүүрэгт 1.1 хувиар багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Орон сууцны үнийн индекс өмнөх улирлынхаас 1.4 хувиар нэмэгдэхэд 2001 оноос хойш ашиглалтад орсон шинэ орон сууцны үнэ Хан-Уул  дүүрэгт 3.8, Баянгол дүүрэгт 2.9 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top