Казахстанд болж буй эмх замбараагүй байдлын үеэр жагсагчидтай гарсан мөргөлдөөний улмаас амиа алдсан хууль хүчний байгууллагын алба хаагчдын тоо 18-д хүрсэн тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдээлжээ. Хоёр алба хаагчийн толгойг тастсан байжээ.
Түүнчлэн, энэ үеэр 748 алба хаагч шархадсан байна.
Тенгриньюс агентлагийн мэдээллээр, өнгөрсөн хугацаанд нийт гурван мянга гаруй хүнийг баривчилж, 26 зэвсэгт этгээдийг устгаж, 18 зэвсэгт этгээд шархаджээ.
Сэтгэгдэл ( 0 )