Казахстанд болж буй эмх замбараагүй байдлын үеэр Алма-Ата хотод дөрвөн настай охин амиа алдаж, эгч нь хүнд шархаджээ.
Нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр охиноо алдсан Алма-Ата хотын оршин суугч Айдос Мельдыханы ярьснаар дөрвөн настай охин нагац ахтайгаа хамт автомашинд байхдаа үхлийн шарх авчээ.
Дэлгүүр орохоор явж байсан тэдний автомашин руу буудаж, сум охины толгойг оносон байна.
Автомашинд өөр хоёр хүүхэд байжээ. Тэд гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн талаар Оrda.kz сонин мэдээлсэн байна. Амиа алдсан охины эгч болох 15 настай охин уушгиндаа гэмтэл авч, мэс засалд оржээ. Охин одоо сэхээнд байгаа аж. Автомашин руу нийт 20 сум ирсэн байна.
Казахстаны Хүүхдийн эрхийг хамгаалах комиссар Аружан Саин дээрх бяцхан охин болон энэ сарын 5-нд амиа алдсан гэгдэх 11 настай хүүгийн үхлийн талаарх мэдээллийг баталжээ. Тэнэсэн сум эцэг, эхтэйгээ хамт гудамжаар явж байсан хүүг оносон байна.
Алма-Ата хотын цогцос хадгалах газарт дараалал үүсжээ. Тус хотод террорист ажиллагааны эсрэг ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Алма-Ата хотод эмх замбараагүй байдлын үеэр 850 хүнийг гэмт хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Босогчид цагдаа болон сонсогчдыг зодож, танхайран, хууль, хяналтын байгууллагын 340 орчим автомашиныг шатааж, эвдэлжээ.
Буутай этгээдүүд хотын гудамжаар гал нээж, цагдаа, хяналтынхан болон энгийн иргэдийг хөнөөж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Сэтгэгдэл ( 3 )
164 ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨЖ, ӨВЧТӨНГ ЗӨӨЖ ЯВАА ЭМНЭЛЭГИЙН МАШИН , ГАЛ УНТРААХААР ЯВАА ГАЛ КОМАНДЫН МАШИНЫГ ШАТААЖ, ЭМНЭЛГИЙГ БҮСЛЭН ХААЖ, МАШИНААР ЦЭРЭГ ЦАГДААГ ДАЙРЧ, ХҮҮХЭД РҮҮ ХҮРТЭЛ ГАЛ НЭЭЖ, ЗАРИМ ЦЭРЭГ, ЦАГДААГИЙН ТОЛГОЙГ ТАСДАХЫГ ЭРХ ЧӨЛӨӨ, АРДЧИЛАЛ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА БАРУУНЫХАНТАЙ ЮУ ЯРИХ ВЭ ДЭЭ? ТЭД ЭРҮҮЛ ҮҮ ??? ИЙМ БАЙДЛЫГ МАНАЙД Ч ЭРХ ЧӨЛӨӨ, АРДЧИЛАЛЫН ЖИШЭЭ ГЭЖ ҮЗЭЖ, ЗАРЛАН ТУНХАГЛАЖ БГА НӨХДҮҮДИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА АНХААРАЛДАА АВАХ ЦАГ БОЛЖЭЭ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
eh buu uzegd, aluurchin Tokaev
eh buu uzegd, aluurchin Tokaev