Казахстан дахь нөхцөл байдал тогтворжиж, хяналтад аваад байна гэж тус улсын Үндэсний аюулгүй байдлын хорооны хэвлэлийн алба мэдээлжээ.
2022 оны нэгдүгээр сарын 10-ны байдлаар, Бүгд Найрамдах Казахстан Улсад нөхцөл байдал, тогтворжиж, хяналтад аваад байна. Терроризмтой тэмцэх улсын болон бүсийн шуурхай штабуудын зүгээс террорист заналхийллийн голомтыг устгаад байна.
Алматы, Кызылорда, Талдыкорган, Тараз зэрэг хотуудад алан хядагчдын эзэлсэн засаг захиргааны байруудыг чөлөөлж, стратегийн чухал объект болон зэвсгийн агуулахын аюулгүй байдлыг хангаад байна гэж тус албанаас мэдээлжээ. Түүнчлэн, босогчид болон үймээн самуун дэгдээгчдийн орогнож байж болзошгүй газруудыг цэвэрлэж байна гэжээ. Үндэсний аюулгүй байдлын хорооноос ард иргэддээ хандан галт зэвсгээ хураалгахыг мөн уриалсан байна.
Сэтгэгдэл ( 0 )