КАЗАХСТАН: Жамбыл мужийн цагдаагийн дарга амиа хорложээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11

Казахстаны Дотоод хэргийн яамны Жамбыл муж дахь газрын дарга, хошууч генерал Жанат Сулейменов амиа хорложээ.

Тус улсад болсон эмх замбараагүй байдлын улмаас түүнийг шүүхээр заналхийлж байсан аж.

Жамбыл мужийн цагдаагийн дарга нас барсан талаарх мэдээллийг Казахстаны Дотоод хэргийн яам баталсан байна.

Иргэд Жанат Сулейменовыг жагсагчдын эсрэг цагдаа нарыг оруулсан гэж буруутгаж байсан ба үймээний үеэр цагдаагийн газрын барилгыг шатаасан билээ.

Жанат Сулейменов 1980 оноос Казахстаны Дотоод хэргийн яаманд ажиллаж эхэлжээ.

Тэрээр мансууруулах бодисын наймааны эсрэг албанд ажиллаж, Казахстаны Гадаад хэргийн сайдын нэгдүгээр орлогчийн албыг хашиж байв. Сулейменов 2020 оны хоёрдугаар сараас Жамбыл мужийн цагдаагийн даргаар ажилласан байна.

Түүнчлэн Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооноос хурандаа Азамат Ибраев гэх хүн Нур-Султанд амиа алдсан талаар мэдэгджээ. Тэрээр байрныхаа цонхоор үсэрч, нас баржээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top